Жанло Сангиао ширүүн монголтой таарлаа

Жанло Сангиао ширүүн монголтой таарлаа

Жанло Сангиаогийн ONE Championship-д хийх дараагийн тулаан нь түүнийг bantamweight төрлийн туршлага, чадвараар дүүрэн элитчүүдийн нэг болгох чухал алхам болоод байна.

Филиппиний үзэсгэлэнт Бенгует хотоос гаралтай 20 настай авьяаслаг тамирчин тэрээр Монголын Баатархүүгийн Энх-Оргилтой тулалдах болсон талаар эх сурвалж манай сонинд /Олон улсын бизнес таймс/ мэдээллээ.

ONE Fight Night 13-ын нэг хэсэг болох гурван раундтай тус тулаан 8-р сарын 5-нд Тайландын Бангкок дахь алдарт Лумпине боксын стадионд болох юм байна.

Сингапурт төвтэй тулааны спортын төв тулааны товыг 6-р сарын 29-ний пүрэв гарагт олон нийтэд зарлав.

Сангиао-гийн хувьд нэг ч ялагдалгүй байгаа бөгөөд нийт 6 ялалтын тавд нь бууж өгөлтөөр, /сабмишн/ нэгийг нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан байна.

Нөгөө булангаас тулалдах 34 настай Б.Энх-Оргилын хувьд хожил, ялагдал нь 9:2-ын харьцаатай тамирчин бөгөөд гурван удаа хүнд цохилтоор,  хоёр удаа бууж өгөлтөөр /сабмишн/ өрсөлдөгчдөө ялж байсан өндөр амжилттай тулаанч юм.

2023 Road To ONE: Монголын шилдэг ялагч Б.Энх-Оргил нь өнгөрсөн дөрөвдүгээр сард үндсэн бүрэлдэхүүний анхны тоглолтоо хийсэн бөгөөд Сангиаогийн багын анд, ONE Warrior Series-Филиппиний аварга Адонис Севилинотой гурван раунд тулалдаж, шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр ялсан.

Үүнээс сарын дараа ONE Championship-ийн хөнгөн жингийн аварга Жадамбаагийн Нарантунгалагийн шавь тэрээр Филиппиний тулаанч Роки Бактолийг эхний раундын сүүлийн  хэдхэн секундэд техникийн хүнд цохилтоор буулган авч байсан юм.

Хэдийгээр түүний дараагийн тулаан хүндхэн байх боловч Сангиаотой тулахад бэлэн бөгөөд бүх хүч, чадвараа гарган тулалдана хэмээжээ.

Эх сурвалж: ibtimes.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж