Пригожин Оросын ард түмнээс дэмжлэг хүсэв

Пригожин Оросын ард түмнээс дэмжлэг хүсэв

Пригожин Оросын ард түмнээс дэмжлэг хүсэв

Кремлийн эсрэг амжилтгүйгээр зэвсэгт бослого өдөөсөн "Вагнер групп" компанийн тэргүүн Евгений Пригожин өчигдөр Оросын ард түмэнд хандан хагас цэрэгжсэн бүлэглэлийг хамгаалахыг уриалав. Пригожин өнгөрсөн сард болсон бослогоос хойш хоёр дахь удаагаа "Telegram" хаягтаа бичлэг оруулжээ. Ингэхдээ Орост өөрийг нь дэмжиж буй хүмүүст талархал илэрхийлээд "Бидэнд таны дэмжлэг урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй байна" гэж хэлэв. Мөн  Вагнер групп Оросын өмнөд хэсгийн Краснодар мужид цэргийн сургалтад хамрагдах элсэгчдийг идэвхтэй хайж байна гэж "Telegram" -д зар оруулсан байна.

Вагнер  бүлэглэл нь Кремльтэй хийсэн эвлэрлийн гэрээний нөхцлийг зөрчин Украин дахь дайнд цэрэг татсаар байгаа аж. Нийгмийн сүлжээнд байршуулсан сурталчилгаанд "цэргийн тусгай ажиллагааны бүсэд" тулалдаж буй "нэр хүндтэй" тулааны анги зэрэг янз бүрийн "ажлын байр"  нээлттэй байна" гэж бичсэн байв. Элсэгчдийг  Украинд тулалдуулахаар илгээхээс өмнө Оросын өмнөд хэсгийн Молкино тосгонд гурван долоо хоног сургалтанд хамруулдаг байна. 

Оросын эрх баригчид Пригожинтой хийсэн гэрээний нарийн ширийнийг нууцалж байгаа. Гэвч Вагнерын дайчид бослогын дараа ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамтай гэрээ байгуулж, нутаг буцах эсвэл Пригожинийг даган Беларусь руу цөллөгт явах хоёрын аль нэгийг сонгох ёстой байжээ. Түүнчлэн Пригожин Кремлийг шууд шүүмжлэхээ больсон. Гэхдээ тэрбээр Вагнер групп нь ОХУ-ын Батлан хамгаалах яамтай ямар ч хамааралгүйгээр дайчдыг элсүүлж байгаагаа онцолжээ. 

Кремлийн эсрэг зэвсэгт бослого гаргасан Пригожинтой Беларусийн ерөнхийлөгч холбоо тогтоож, ятгаснаар ОХУ-ын албаныхантай эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүний дараа тэрбээр Беларусьт хагас өдөр болсныхоо дараа ОХУ-д буцаж ирсэн юм.

Харин Пригожины "дайсан" болчихоод буй Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нь бослогоос хойш анх удаа өчигдөр энэ талаар ам нээсэн. Тэрбээр "Зэвсэгт хүчний гишүүд тангараг, цэргийн үүрэгтээ үнэнч хэвээр байсан тул төрийн эргэлтийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн" гэж армийн генералуудтай уулзахдаа хэлжээ. Түүнчлэн Украин дахь ОХУ-ын дайны командлагч Валерий Герасимов бослогоос хойш өнөөдрийг хүртэл олны өмнө гараагүй байна. Түүнийг баривчлагдсан тухай мэдээлэл өмнө нь гарсан. 

ЭХ СУРВАЛЖ: THE FINANCIAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-04 64.119.20.193

news ийн жунгаанууд мэтэд зориулсан жүжиг. хэсэг баярлаад ав даа. киевийн хойноос нь вагнер орох хүртэл хошгорооп байж бхаас кк

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-04 38.42.106.107

Хөөрхий Беларусь цөллөгийн газар болсон уу хэхэ. Минск ямаг гоё цэвэрхэн хот гээч. Нов ногоон

Avatar

Нэргүй 2023-07-04 216.38.195.74

apt;

Avatar

Зочин 2023-07-04 66.181.160.119

Пригожин дуракын хувь заяа аль хэдийн шийдэгдсэн шдээ …Путин Пригожиныг нухаж байж л салыншдээ … ёстой хонзогнуур хог шдэ..КГБ ийн алуурчидд нь тохиромжтой мөчийг л хүлээж байгаа ..Пригожиныг хамгын итгэлтэй бие хамгаалагч нь л нухандөөөө …

Avatar

Зочин 2023-07-04 202.21.107.42

Гашилсан тархи

Avatar

Нэргүй 2023-07-04 64.119.20.223

жүжиг

Avatar

Нэргүй 2023-07-04 124.158.71.161

СЛАВА УКРАИНЕ.

Avatar

Нэргүй 2023-07-04 192.82.72.211

слава украйне гэж нэг хүн үү, хоёр хүн үү

Avatar

Нэргүй 2023-07-04 202.126.88.183

составе россия

Avatar

Зочин 2023-07-04 103.57.95.252

Барууны том хөрөнгөтнүүд ОХУ БНХАУ-ыг устгаж дэлхийг ганцаар ноёрхох, шинэ колони буй болгож,бусдыг мөлжиж сорохыг оролдож байна.Тэд бусад орны эсрэг бүлэглэн дайрч,эдийн засгийн хүчтэй хориг тавьж,сүйрүүлэхийг хичээж байна. Зэвсэгт халдлага дайн өдөөж байна. Вагнерийн бүлэг нь,тусгаар тогтнполын төлөө барууны түрэмгийлэл, нацистүүдтэй ширүүн тэмцэл хийж буй энэ хүнд үеийг далимдуулж, дотооддоо үймээн самуун өдөөж,төрийн эрх булаах зорилготой харгис хүчин.Иргэдч зэвсэгт хүчинч дэмжихгүй байна

Avatar

Зочин 2023-07-04 103.57.95.252

Улс орон ард иргэдийн эсрэг хэн дайсагнаж байгаа, эх оронч хүч хэрэв ялагдвал улс орон ард иргэдийн хувь заяа юу болохыг оросын иргэд эрхбиш мэднэ. Хэн дайсан гэдгийг, хэнийг дэмжих ёстойг эрхбиш тэд ялгаж салгана. Вагнерт ирээдүй байхгүй.Ихэнх нь шоронд байсан гэмт хэрэгтний бүлэглэл. Гадаадад хөлсний цэрэг байсан хүмүүс. Хууль ёсоор бол ОХУ-д хувийн цэргийн бүлэглэл байхыг хориглодог.Одоохон татан буугдаж устах б**х аа.Асар их цөмийн зэвсгийн нөөцтэй орос орон хэнд ч ялагдахгүй..

Avatar

Нэргүй 2023-07-04 124.158.68.61

хаха. Хятадыг устгавал сайн. чи болохгүй гэж байна уу хахаха луухаа

Avatar

Зочин 2023-07-04 66.181.160.119

Тэнэг Путиний үлгэрийг тоть шиг л давтах юмаа ..Тэр баруны хөрөнгөтнүүд чинь тэнэг бишээ.. Олон тэрбум худулдан авгч нараа устгаж яах юм ? .. Тэр Орос Хятадууд чинь бүгд л Бенз унаж Коло уух дуртай шд…

Avatar

Зочин 2023-07-04 103.57.95.252

Монголчуудын хэрэглэж байгаа бараг бүх зүйл хятадынх. Хятадууд бол дэлхийн үйлдвэрлэгчид. АНУ, баруунаас монголд бараа таваар орж ирдэг юм уу. ОХУ баруунтай худалдаа хийхээ бараг больсон. Хил хаалттай,Нутаг дээгүүрээ харилцан нислэг хийх ч хориотой. Худалдаа харилцаа эрс багассан..Бидний хувьд хамгийн хямд шатахуун ОХУ-д л байна. Энэ нөхөр, жинс,коло зэрэг нь АНУ-аас орж ирдэг гэж эндүүрдэг мал бололтой

Avatar

Зочин 2023-07-04 78.187.120.177

Чи аягүй бол кола ууж, жинс өмсчихсөн байгаа даа. Гар утас чинь ч аягүй бол барууных. Өөрөө хөдөлмөрлөхгүй бол хэний ч хамаагүй идэш болно. Оросынх ч байж мэднэ. Орчин цаг өөр болсон доо

Avatar

Нэргүй 2023-07-04 202.126.88.177

wagner chin henii buteel bilee

Avatar

Нэргүй 2023-07-04 202.126.89.62

Гүүгл транслейт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж