Асран хамгаалагчтай гэрээ хийгээгүй бол бүртгэхгүй

Асран хамгаалагчтай гэрээ хийгээгүй бол бүртгэхгүй

Асран хамгаалагчтай гэрээ хийгээгүй бол бүртгэхгүй

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг хуваарийн дагуу долдугаар сарын 10, 11, 12-нд зохион байгуулах ба зургаан насны морьд уралдана.

Мөн долдугаар сарын 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, шууд дамжуулах юм. Хурдан морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй Хүй долоон худагт байрлан ажиллаж эхлжээ. Үндэсний их баяр наадмын үеэр  хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах , тэдний эрхийг хамгаалах талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс хяналт тавьж ажиллах юм байна.

Хурдан морины унаач хүүхдүүдийг бүртгэх шаардлага:

  • Унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулна.
  • Унаач хүүдийн эцэг, эх, асран хамгаалагчтай нь гэрээ хийнэ.
  • Гэрээг нотариатаар баталгаажуулна.
  • И-Монголиа цахим хуудсаар гэрээг баталгаажуулж болно.
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандарт хангасан байх.

Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй бол бүртгэхгүй. Эдгээр мэдээлэл, гэрээг нягталж бүртгээд тусгай карт олгоно. Бариан дээр энэ картаар унаач хүүхэд мөн, бишийг нягтлан шалгана. Стандартын хувцас, хэрэглэлгүй хүүхдийг уралдааны замд гаргахгүй хасна. Түүнчлэн уралдааны дүрэмд харшилсан эд хэрэгслүүдийг ашиглуулахыг хориглоно.

Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-04 202.126.89.137

Хурдны морьны уралдаанч хүүхдийн жинг хэн нэгэн хүн шууд тогтоодоггүй юмаа, Адуу гэдэг амьтан өөрийн биеий н жингийн 10 %-тай тэнцэх ачаа үүрч уралдах чадвартайг монголчууд 200-300 жилийн өмнө тогтоочихсон, тэр нь дэ лхийн олон оронд олж тогтоосонтой яг таарч байдаг байгаа юм.

Avatar

зочин 2023-07-04 66.181.166.196

Хэрэгжилтийг нь хангуулж, хяналт тавьж чадахгүй байж худлаа олон юм ярьж байхаар хүүхдээр хурдны морь унуулдгийг л болиулах хэрэгтэй юм байгаа юм ш дээ, бие багатай том хүнээр л унуулна биз, тэр байтугай хурдны морь унах хүний жингийн доод хязгаарыг 50кг гэдэг ч юм уу зааж өгөх хэрэгтэй, үгүй бол тэр робот энэ тэрээрээ унуулна биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж