НҮБ хиймэл оюун ухааны заналхийллийг анх удаа авч хэлэлцэнэ

НҮБ хиймэл оюун ухааны заналхийллийг анх удаа авч хэлэлцэнэ

НҮБ хиймэл оюун ухааны заналхийллийг анх удаа авч хэлэлцэнэ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс олон улсын энх тайван, аюулгүй байдалд хиймэл оюун ухааны учруулж болзошгүй аюулын асуудлаар анх удаа долдугаар сарын 18-нд хуралдана. Хурлыг даргалагч Их Британиас хиймэл оюун ухаан нь бие даасан зэвсэг эсвэл цөмийн зэвсгийг хянах зэрэгт ашиглах боломжтой учраас томоохон эрсдлийг үүсгэнэ гэж үзжээ.  Хуралд хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес зэрэг албаны хүмүүс оролцох юм.

Антонио Гуттерес ирэх есдүгээр сард хиймэл оюун ухааны талаар зөвлөх зөвлөлийг томилж, НҮБ-аас авч болох санаачилгыг боловсруулахаар төлөвлөж байгаагаа зарласан. Тэбрээр мөн НҮБ-ын хиймэл оюун ухааны шинэ агентлаг байгуулахад нааштай хандахаа хэлсэн. Шинэ агентлагийг мэдлэгт суурилсан, зарим зохицуулалтын эрх мэдэлтэй Олон улсын атомын энергийн агентлагийн загвараар байгуулахыг санал болгожээ.

Европ нь хиймэл оюун ухааныг зохицуулах хүчин чармайлтаар дэлхийд тэргүүлдэг. "ChatGPT" зэрэг хиймэл оюун ухааны чатботууд хүний ​​ажилтай төстэй текст, зураг, видео болон аудио үүсгэх боломжтой өгдөг хиймэл оюун ухааны шинэ төрөл бий болсноор хууль журмыг батлах нь нэн чухал болжээ. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сарын 14-нд Европын холбооны хууль тогтоогчид хиймэл оюун ухаанд зориулсан дэлхийн анхны цогц дүрэмд гарын үсэг зуржээ. 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-04 202.21.108.3

зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж