Засгийн газраас 2023 оныг жуулчдыг татах жил болгон зарласан ч аялал жуулчлалын улирал эхэлсэн үед гадаад орноос ирж буй холын зочдод “хөл дүүжлэх” унаагүй, таксигаар үйлчлүүлэх сонголт тулгаж байсанд олон нийт шүүмжлэлтэй хандсан. Нийслэлээс шүүмжлэлийг хүлээн авч, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Улаанбаатар хот хооронд өчигдрөөс /2023.06.03/ цахилгаан автобус тогтмол үйлчилгээнд гаргах болжээ. Цахилгаан автобусаар зорчиход том хүн 10 мянган төгрөг төлөх бол хүүхэд 5000 төгрөгийн төлбөр төлөх юм байна. Маршрутын тухайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас-120 мянгат, Улсын их дэлгүүр, Баруун дөрвөн зам хүртэлх чиглэлээр зорчих аж.