Засгийн газрын өнөөгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй сайд нарын 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн хүргэж байна. Монгол Улсын Засгийн Газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд нийт 22 сайдтай үйл ажиллагаагаа явуулж буй.
250 САЯ ОРЛОГОТОЙ ХЕРО ЭНТЕРТАЙНМЕНТ ГРУПП, ХҮЛЭГ КОНТЕНТ ХХК-ИЙН ХУВЬ ЭЗЭМШИГЧ
Улсын их хурлын гишүүн, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ: Өөрийн орлого 249 сая 964 мянган төгрөг, гэр бүлийн орлого 15 сая 750 мянган төгрөг, нийт 364 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 30 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Toyota, Highlande маркийн автомашинтай. Мөн 200 саяар үнэлэгдэх хурдан удмын таван адуу, 23 адуу, 83 үхэр, 154 хонь, 149 ямаатай.
67 сая 500 мянган төгрөгийн үнэт эдлэл 26 сая төгрөгийн хадгаламжтай, 64 сая 500 мянган төгрөгийн бэлэн мөнгөтэй, хоёр патент эзэмшдэг.
Херо энтертайнмент групп ХХК, Хүлэг контент ХХК-д 50-100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
2,3 ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ ХЭРЭГ ЭРХЛЭХИЙН ДАРГА
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Дашзэгвийн Амарбаясгалан: Өөрийн орлого 421 сая 968 мянган төгрөг, гэр бүлийн орлого 14 сая 707 мянган төгрөг, нийт 11 тэрбум 393 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай талбай нэг, нэг ферм, гурван авто зогсоолтой. 120 сая төгрөгийн Mercedes Benz, S400 маркийн автомашинтай. 1,1 тэрбум төгрөгийн 817 хонь, 96 адуу, 60 үхэртэй. 10 сая төгрөгийн газартай. 2,3 тэрбумын үнэт эдлэл, 165 сая төгрөгийн дотоод хадгаламжтай. Мөн 519 сая төгрөгийн авлагатай.
Севен три студи ХХК, Соёмбо принтинг ХХК, Голомт банк ХК-д хувь эзэмшдэг.
3,5 ТЭРБУМЫН ГУРВАН ОРОН СУУЦ ЭЗЭМШИГЧ
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Ням-Осорын Учрал: Өөрийн орлого нэг тэрбум 47 сая төгрөг, гэр бүлийн орлого 56 сая 36 мянган төгрөг, нийт 3,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, хоёр зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай нэг талбайтай.
885 сая төгрөгийн Mercedes Benz, G 500, Lexus, 570, Nissan, Tiida, Mercedes Benz, S400 маркийн автомашинтай.
Мөн 31 сая 400 мянган төгрөгийн 150 хонь, 20 адуу, 150 сая төгрөгийн газартай. 58 сая төгрөгийн үнэт эдлэл, хоёр тэрбумын дотоодын хадгаламж, долоон сая төгрөгийн бэлэн мөнгөтэй. 4,4 сая төгрөгийн зээлтэй. Эрдэнэс таван толгой ХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Рояал Академи ХХК, Грийн Ланд групп ХХК, Массив трейд ХХК, Их Засаг олон улсын их сургууль ХХК-д тус тус хувь эзэмшдэг. Гурван тусгай зөвшөөрөлтэй гэж мэдүүлжээ.
ЖИЛИЙН ОРЛОГО НЬ ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН 10 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ ШАДАР САЙД
Улсын их хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан: Өөрийн орлого 82 сая 757 мянган төгрөг, гэр бүлийн орлого 72 сая 200 мянган төгрөг, нийт 10 тэрбум 767 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 107 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Lexus RX 350 маркийн автомашинтай.
Мөн 225 саяар үнэлэгдэх үнэт эдлэл 53 сая төгрөгийн хадгаламжтай, гурван тэрбумын авлагатай, 54 сая төгрөгийн зээлтэй.
Оюуны Ундраа Групп ХХК, "МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК 24-100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
ТЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ӨР, АВЛАГГҮЙ 732 САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД
Улсын их хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар: Өөрийн орлого 43 сая 273 мянган төгрөг, гэр бүлийн орлого 116 сая 937 мянган төгрөг, нийт 171 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. Тээврийн хэрэгсэлгүй, хоёр сая төгрөгийн үнэ бүхий ашиглах газартай, 15 сая төгрөгийн үнэт эдлэл 732 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай, Эрдэнэс тавантолгой ХХК-ийн 1072 ширхэг хувьцаатай.
ХУРДАН УДМЫН ТАВАН АДУУ, 107 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД
Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг: Өөрийн орлого 50 сая 494 мянган төгрөг, гэр бүлийн орлого 114 сая 214 мянган төгрөг, нийт 76 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай.
Тээврийн хэрэгсэлгүй, 30 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын таван адуу, эзэмшлийн хоёр га газартай.
Батар Интернейшнл ХХК, Эко цаас ХХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, Женко тур ХК, Баялгийн хувь ХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Мөнхийн үсэг ХХК-д хувь эзэмшдэг.
435 САЯЫН ОРЛОГОТОЙ, 123 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ САНГИЙН САЙД
Улсын их хурлын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан: Өөрийн орлого 435 сая 380 мянган төгрөг, гэр бүлийн орлого 48 сая 215 мянган төгрөг, нийт нэг тэрбум 350 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 195 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Toyota LEXUS RX330 маркийн автомашинтай. Мөн 621 саяар үнэлэгдэх 70 адуу, хурдан удмын 60 адуу, 800 хонь, 34 үхэртэй, таван сая төгрөгийн 0,7 га газартай.
24 сая 240 мянган төгрөгийн хадгаламжтай, 123 сая төгрөгийн зээлтэй. Дархан мэдээлэл төвд 6750 ширхэг хувьцаа эзмшдэг гэж мэдүүлжээ.
236 САЯЫН МАЛТАЙ, 38 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ХУУЛЬ ЗҮЙН САЙД
Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар: Өөрийн орлого 38 сая 686 мянган төгрөг, гэр бүлийн орлого 36 сая 589 мянган төгрөг, нийт нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, зуслангийн байшин, авто зогсоолтой. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 182 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинтай. Мөн 236 саяар үнэлэгдэх хурдан удмын 35 адуу, 21 үхэр, 157 ямаа, 444 хонь, 43 адуутай. 100 сая төгрөгийн газартай, 25 саяын үнэт эдлэл, 12 сая 522 мянгын дотоодын хадгаламжтай.
Эрдэнэс таван толгой ХК, Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК-д 100 хүртэлх хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
148 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ: Өөрийн орлого 90 сая төгрөг, гэр бүлийн орлого 21 сая 600 мянган төгрөг, нийт 658 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, зуслангийн байшин, авто зогсоолтой. Тээврийн хэрэгсэлгүй, 100 сая төгрөгийн газартай. 14 сая 970 мянгын дотоодын хадгаламжтай, 148 сая төгрөгийн зээлтэй.
Монгол Тулгат Финанс ХХК, Монмарт трэйд ХХК-д 100 хүртэлх хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
ӨӨРИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ОРЛОГО НЬ ЖИЛИЙН ДОТОР 2 ДАХИН НЭМЭГДСЭН БАТЛАНГИЙН САЙД
Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр: Өөрийн орлого 103 сая 546 мянган төгрөг, гэр бүлийн орлого 142 сая 541 мянган төгрөг, нийт 364 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 155 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Lexus, 570, Lexus RX 350 маркийн автомашинтай. Мөн 23 саяар үнэлэгдэх 22 адуу, дөрвөн үхэр, 50 сая төгрөгийн эзмшлийн газартай. 45 сая төгрөгийн үнэт эдлэл, 35 сая төгрөгийн дотоодын хадгаламж, 107 сая төгрөгийн зээлтэй.
Эрдэнэс таван толгой ХК, Шируки мичи ХХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК-д 100 хүртэлх хувь эзэмшдэг.
4,4 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ, 1,6 ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮН
Улсын их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан: Өөрийн орлого 45 сая 916 мянган төгрөг, гэр бүлийн орлого 46 сая 200 мянган төгрөг, нийт 4,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг амины орон сууц, нийтийн хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай талбайтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 300 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Lexus 570 маркийн автомашинтай.
Мөн 1,6 тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэл 11 сая төгрөгийн хадгаламжтай, 2,2 тэрбумын авлагатай, 77 сая төгрөгийн зээлтэй.
Интер групп интернэйшнл ХХК, Эрдэнэс Таван толгой ХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
162 САЯ ТӨГРӨГИЙН 152 АДУУ, НЭГ ТЭМЭЭТЭЙ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД
Улсын их хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн: Өөрийн орлого 141 сая 302 мянган төгрөг, гэр бүлийн орлого 99 сая 768 мянган төгрөг, нийт 371 сая төгрөгийн үнэ бүхий нэг амины орон сууц, нийтийн нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр талбайтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 209 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Ford, F-150, суудлын жижиг машин Renault, RXE маркийн автомашинтай.
Мөн 162 сая төгрөгийн 152 адуу, 180 хонь, 50 ямаа, нэг тэмээтэй. 23 сая төгрөгийн үнэт эдлэл, 19 сая төгрөгийн хадгаламжтай, 61 сая төгрөгийн зээлтэй.
Ди Эл Өү /"Ээж мадам" эмэгтэйчүүдийн эмнэлэг/ ХХК, Цолмон хээр дэлгүүр ХХК, Өег Мебель ХХК-д 50 хүртэлх хувь эзэмшдэг.
ГЭР БҮЛИЙН ОРЛОГО НЬ ЖИЛД 500 САЯАР ӨССӨН ЗАМ ТЭЭВРИЙН САЙД 6,4 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ
Улсын их хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт: Өөрийн орлого 43 сая 543 мянган төгрөг, гэр бүлийн орлого нэг тэрбум 125 сая төгрөг, нийт 3,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий таван орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай талбай, гурван авто зогсоолтой. Тээврийн хэрэгсэлгүй, 200 сая төгрөгийн газартай, 249 саяын үнэт эдлэлтэй.
Нийт 6,4 тэрбумын авлагатай.
Эрдэнэс Таван толгой ХК, Агротехимпекс ХК, Силикат ХК, Зоос Гоёл ХК, Таван Толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК, Агротехимпекс ХК, Хар тарвагатай ХК, Ремикон ХК, АПУ ХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
ҮНЭТ ЭДЛЭЛ, МАЛ АХУЙГҮЙ САЙД ЭМЭГТЭЙ
Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа: Өөрийн орлого 91 сая 130 мянган төгрөг, гэр бүлийн орлого 36 сая 240 мянган төгрөг, нийт 560 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай. 45 сая төгрөгийн BMW, X-3 маркийн автомашин, 20 сая төгрөгийн үнэ бүхий газартай.
Нийт 125 сая төгрөгийн хадгаламжтай, хувь эзмшдэг компани, мал аж ахуйгүй гэж мэдүүлжээ.
80 САЯЫН LEXUS-570 МАШИНТАЙ ХХААХҮ-ИЙН САЙД
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хаянгаагийн Болорчулуун: Өөрийн орлого 12 сая 576 мянган төгрөг, гэр бүлийн орлого 20 сая 400 мянган төгрөг, нийт 2,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хашаа байшин, үйлчилгээний зориулалттай талбай, нэг оффистой. 80 саяын үнэ бүхий Lexus 570 маркийн машинтай. 208 сая төгрөгийн 260 адуу, дөрвөн саяын үнэ бүхий газартай.
768 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
10 САЯ ТӨГРӨГИЙН МАШИНТАЙ, 2,8 САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ С.ЧИНЗОРИГ
Улсын их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг: Өөрийн орлого 64 сая 248 мянган төгрөг, гэр бүлийн орлого 28 сая 937 мянган төгрөг, нийт 330 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг гражтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 10 сая төгрөгийн үнэ бүхий Hyundai, Sonata 7 маркийн автомашинтай. Мөн 20 саяар үнэлэгдэх 30 адуу, 160 хоньтой.
Таван сая төгрөгийн газар, 16 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
2,8 сая төгрөгийн хадгаламжтай, 24 сая 543 мянган төгрөгийн зээлтэй. Эрдэнэс таван толгой ХК-ийн 2144 ширхэг хувьцаатай.
5,2 ТЭРБУМЫН ГАЗАР, 2,2 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ "ОРГИЛ"-ЫН ЭЗЭН
Улсын их хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар: Өөрийн орлого 273 сая 19 мянган төгрөг, гэр бүлийн орлого 264 сая 469 мянган төгрөг, нийт 1,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай.
Тээврийн хэрэгслийн тухайд нийт 1,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий Lexus, 570, суудлын жижиг машин Mercedes Benz, S350L, Land Rover, Land Rover V1 маркийн автомашинтай. 5,2 тэрбумын газартай.
2,2 тэрбумын дотоодын хадгаламжтай, Камдер ХХК, Нордлайн ХХК, Голденсвит ХХК, Моннидер ХХК, Сээкл ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
ОРЛОГО НЬ ЖИЛД ХОЁР ДАХИН ҮЛ ХӨДЛӨХ, ХӨДЛӨХ ХӨРӨНГӨГҮЙ САЙД
Улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн: Өөрийн орлого 1,5 тэрбум төгрөг, гэр бүлийн орлого 680 сая 684 мянган төгрөг, нийт 259 сая төгрөгийн хадгаламж, 1,5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэй.
Тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгөгүй.
Жи Эйр Эл Колорс ХХК, Хаус Инвест Колорс ХХК, Жи Эйр Эл Пропертиз ХХК, Хаус Инвест Гранд ХХК ХХК, Жи Эйр Эл Девелопмент ХХК ХХК, Жи Эйр Эл Экспресс ХХК ХХК, Жи Эйр Эл Констракшин ХХК ХХК, Жи Эйр Эл Автомотив ХХК ХХК, Жи Эйр Эл Блю Скай ХХК ХХК, Хаус Инвест Девелопмент ХХК ХХК, Жи Эйр Эл Финанс ХХК ХХК, Жи Эйр Эл Хаус ХХК ХХК, Цэнхэр гантиг ХХК ХХК, Хос гэрэлт авто сервис ХХК ХХК, Кэй Би тауэр пропертис ХХК ХХК, Сауд гоби петро ойл транс ХХК ХХК, Хаус инвест такс ХХК ХХК, Эрхий мэргэн цэцэрлэг Бусад, Нэйшнл майнинг лаб ХХК, Хурд юнайтед финанс ХХК, Түмэн найрамдал ХХК, Беллвью пропертис ХХК, Монконс ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Хурдкапитал ХХК, Хурдмайнинг ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурд Транс ХХК, Хурдпропертийз ХХК, Өмнийн гоё говь ХХК, Говь гоё сайхан ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Рапид харш ХХК, Хурд групп ХХК, Хурд Хүн ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
11,5 ТЭРБУМЫН НАЙМАН ОРОН СУУЦТАЙ, 23 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ СОЁЛЫН САЙД
Соёлын сайд Чинбатын Номин: Өөрийн орлого 135 сая 47 мянган төгрөг, гэр бүлийн орлого 548 сая 843 мянган төгрөг, нийт 11 тэрбум 458 сая төгрөгийн үнэ бүхий найман орон сууц, гурван авто зогсоолтой, дуусаагүй хоёр барилгатай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 1,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий Nissan, Patrol, Mercedes Benz, G 55 AMG, суудлын жижиг машин Porsche, Cayenne, Toyota Alphart, Land Cruiser 80 маркийн автомашинтай.
13 сая төгрөгийн газар, 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 1,9 тэрбумын дотоодын хадгаламж, 887 сая төгрөгийн гадаадын хадгаламж, 2,3 тэрбум бэлэн мөнгөтэй.
Мөн 23 тэрбумтөгрөгийн авлагатай, 3,2 тэрбум төгрөгийн зээлтэй. Булган Ундрага ХХК, Булган Ундрага ХХК, Түмэн шувуут ХК, Сэнтрал Экспресс Си ви ЭС ХК, Монос хүнс ХК, Тэнгэрлэг медиа групп ХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Ард Бит ХК, Ард Бит ХК, скинни констракш ХХК, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв Бусад, Номсис ХХК, Ард кредит ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Эрдэнэс таван толгой Бусад, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Хорин Мянган зүрх сан Бусад, Монголын телевизүүдийн Чуулган Бусад, Ай Ти Би консалтинг ХХК, Веп Энтертайнмент ХХК, Воркшоп ХХК, Скинни ХХК, Арри Монгол ХХК, Ори Студиос ХХК, монимэйшн ХХК, Эрдэнэс таван толгой ХК-д тус тус хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
ГЭР БҮЛИЙН ОРЛОГОГҮЙ Ж.СҮХБААТАР ДАРГА
Улсын их хурлын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар: Өөрийн орлого 56 сая 708 мянган төгрөг, гэр бүлийн орлого 0, нийт 840 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай.
Тээврийн хэрэгслийн тухайд нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz, E300 маркийн автомашинтай. 20сая төгрөгийн өмчлөх газар, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 43 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай.
90 сая төгрөгийн авлагатай, Эрдэнэс Таван Толгой ХК, Эрдэнэс Таван Толгой ХК-д хувь эзэмшдэг.
ХАМГИЙН ИХ МАЛТАЙ СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА
Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ:
Өөрийн орлого 62 сая 43 мянган төгрөг, гэр бүлийн орлого 19 сая 913 мянган төгрөг, нийт 385 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний талбайтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 160 сая төгрөгийн үнэ бүхий Nissan, X-Trail- 1,Суудлын жижиг машин,Nissan, Juke маркийн автомашинтай.
589 сая төгрөгийн 328 адуу, 72 үхэр, 2600 хонь, 10 сая төгрөгийн газартай. 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
Мөн 23 сая 723 мянган төгрөгийн дотоодын хадгаламжтай. Атар Чандгана ХХК, Атар Чандгана Сүү ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс МГЛ ХК-д тус тус хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Холбоотой мэдээ