Цөмийн дайн гэх мэт сүйрлийн аюулаас хоргодох зориулалттай газар доорх байрууд Японд эрэлттэй байна. Хойд Солонгосын байнгын баллистик пуужингийн заналхийлэл, Украины дайнаас үүдэлтэйгээр ОХУ-аас цөмийн зэвсэг ашиглах магадлал, Хятад-Тайванийн зөрчил, байгалийн гамшиг зэргээс үүдэн Японы иргэдийн дунд сүйрлийн түгшүүр өндөр байгаа юм. Японы ард түмэн бол цөмийн зэвсгийн цохилтыг нүдээр үзэж, хор нөлөө нь хэдэн 10 жил хэрхэн үргэлжилснийг туулж мэдсэн дэлхий дээрх цор ганц үндэстэн. Тиймээс хоргодох байрны бизнес эрэлттэй байна.
Тухайлбал, "Японы цөмийн аюулаас хоргодох нийгэмлэг" төрийн бус байгууллагаас өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Ибараки мужийн Цукуба дахь оффисдоо цөмийн аюулаас хоргодох жишиг хамгаалах байр нээжээ. Түүнээс хойш улс төрчид, төрийн байгууллагууд, барилгын мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан 40 орчим аялал зохион байгуулсан байна. Тус байгууламж олон нийтэд хаалттай хэвээр байгаа ч ашгийн бус байгууллага нэг жилийн дотор 30 орчим компанийг гишүүнээр элсүүлсэн байна.
Уг хоргодох байрыг Швейцарьт хуульчилсан стандартын дугаа барьсан гэж мэдээлсэн. Байгууллагын мэдээлснээр, хоргодох байрын нийт талбай нь 48 квадрат метр бөгөөд амьдрах боломжтой хэсэг нь 25.6 метр квадрат юм. Тус байранд насанд хүрсэн дөрвөн хүн, гурван хүүхэд, нэг тэжээвэр амьтан хоёр долоо хоног хүртэлх хугацаагаар амьдрах боломжтой.
Энэ нь зузаантай тэсэлгээний хамгаалалттай 200 миллиметр хаалга, агаар шүүх систем, зөөврийн бие засах газартай. Газрын гадаргаас дор хаяж нэг километрийн доор баригдсан тохиолдолд Хирошима, Нагасакитай төстэй бөмбөгдөлтийг тэсвэрлэх чадвартай гэнэ.
Мөн Аомори мужийн Хачинохэ хотод төвтэй "Growth View Inc" барилгын компани цөмийн зэвсгээс хамгаалах жишиг байрыг мөн бүтээжээ. Тус компани цацраг туяанаас хамгаалах тугалган хавтангаар доторлогоотой, 80 миллиметр зузаантай ханатай, 10 квадрат метр талбайтай бункерыг 6.6 сая иенээр барьдаг. Энэ нь мөн цахилгааны эх үүсвэр, агааржуулагч, шүүлтүүрийн систем, яаралтай тусламжийн хэрэгсэл, гадна хяналтын камертай.
ЭХ СУРВАЛЖ: THE NEXT SHARK
Холбоотой мэдээ