Хятадын төгсөгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Хятадын төгсөгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Хятадын төгсөгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Их сургуулиа амжилттай төгсч, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа хятад залуус өнгөрсөн зургадугаар сард дипломаа гардацгаажээ. Оюутнууд төгсөлтийн малгай, цэцгээ дээш шиддэг уламжлалтай ч энэ жил хятад залуус арай өөр трендийг дэлгэрүүлэв. Тэд Хятадын өндөр босго, өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээлд орж буй мэдрэмжээ төгсөлтийн зургаараа илэрхийлэхийн сацуу эсэргүүцлээ илэрхийлжээ. Дипломаа бариад доош харж хэвтэх, дипломаа хогийн саванд хийх зэргээр төрөл бүрийн байдлаар зургаа авхуулсан харагдана.

Хятадын хот суурин газрын залуучуудын ажилгүйдэл хоёр сар дараалан дээд амжилт тогтоогоод байгаа тул энэ жил шинээр төгсч буй 11.6 сая оюутан хөдөлмөр эрхлэлтийн хатуу ширүүн өрсөлдөөнтэй тулгарах болно.

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 20.8 хувьд хүрч өссөн байна. 

Сүүлийн 10 жилд Хятад оюутнуудад эрдмийн зэрэг хамгаалах хүсэл эрмэлзэл улам нэмэгджээ. Учир нь бакалавр болон магистрын зэрэг нь өнөөгийн Хятадын хөдөлмөрийн зах зээлд ажлын байранд тэнцэх баталгаа болохгүй байгаа юм. 

Үүний зэрэгцээ Хятадын залуусын дунд бага цалингаар олон цагаар ажиллаж, амьдралаа робот шиг өнгөрөөхийг эсэргүүцэн "дээшээ харж хэвтэх" тренд дэлгэрээд байсан. Эдгээр нь Хятадын хөдөлмөрийн зах зээлд тулгарууд буй асуудал, сорилтыг илэрхийлж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: THE NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-04 150.129.141.62

Дипломоо гээд бичээ

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Батбагана 2023-07-04 43.242.242.59

Өндөр боловсролтой өвөрмонголчуудаа Монгол улс татан авч иргэнээ болгох хэрэгтэй.м Бил хэт цөөхүүлээ учир улс орон минь хөгжихгүй байна. Ядаж 5 сая хүрчихвэл учиртай. Өвөрмонголчуудаа нэгтгэхгүй бол тэд удахгүй хятадад уусаад алга болно.Хятад үүнд огт санаа зовохгүй. мөн буриад, халимаг, тува нараа нэгтгэж өөртөө авах нь маш зөв шийд юм. Ерөнхийлөгч санаачлагатай ажиллах шаардлага урган гарч байна. Олуулаа больё гэдэг үгийг хэрэгжүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-07-04 202.126.88.206

өвөрмонголчууд зах зээлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцах боломж байдаггүй ихэнх нь түүхч мэргэжлээр суралцдаг хятадын бодлого явагддаг гэсээн

Avatar

Зочин 2023-07-04 103.229.123.1

манай оюутнууд дугайхан лангууны ард зогсдог 4 жил төлбөр төлж сурсаны хэрэг юу бнаа бодох л хэрэгтэй

Avatar

Хятадын төр мундаг 2023-07-04 192.82.77.28

Харин ч Хятад тэрбум 400 гаруй сая иргэдээ сайн авч яваа төртэй улс

Манай төр 3хан сая иргэнээ гудманд шахуу амьдруулж байна.

Төрд байгаа авлигачин хулгайчид өөрсдөө л баян.

Avatar

Нэргүй 2023-07-04 192.82.75.254

балай юмуу чи,,,,хэдэн сая хятад оюутан яанадаа гээд гараа алдлаад хэвтэж байна гээд байхад,,,өөрийн орноо муу хэлээд солиороод байх юмдаа,,,

Avatar

чимэд 2023-07-04 124.158.70.253

өвөр монгол хөгжиж байнаа хөх хот очиж үзээд шүүн ярьцгаа

Avatar

Зочин 2023-07-04 159.138.57.90

30 сая ажилгүй залуус яана даа ! Гадагш гарах гээд виү нь хаданд гар өэ гэсэн!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж