Хятадын төгсөгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2023.07.04-нд нийтлэгдсэн

Хятадын төгсөгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Хятадын төгсөгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Их сургуулиа амжилттай төгсч, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа хятад залуус өнгөрсөн зургадугаар сард дипломаа гардацгаажээ. Оюутнууд төгсөлтийн малгай, цэцгээ дээш шиддэг уламжлалтай ч энэ жил хятад залуус арай өөр трендийг дэлгэрүүлэв. Тэд Хятадын өндөр босго, өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээлд орж буй мэдрэмжээ төгсөлтийн зургаараа илэрхийлэхийн сацуу эсэргүүцлээ илэрхийлжээ. Дипломаа бариад доош харж хэвтэх, дипломаа хогийн саванд хийх зэргээр төрөл бүрийн байдлаар зургаа авхуулсан харагдана.

Хятадын хот суурин газрын залуучуудын ажилгүйдэл хоёр сар дараалан дээд амжилт тогтоогоод байгаа тул энэ жил шинээр төгсч буй 11.6 сая оюутан хөдөлмөр эрхлэлтийн хатуу ширүүн өрсөлдөөнтэй тулгарах болно.

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 20.8 хувьд хүрч өссөн байна. 

Сүүлийн 10 жилд Хятад оюутнуудад эрдмийн зэрэг хамгаалах хүсэл эрмэлзэл улам нэмэгджээ. Учир нь бакалавр болон магистрын зэрэг нь өнөөгийн Хятадын хөдөлмөрийн зах зээлд ажлын байранд тэнцэх баталгаа болохгүй байгаа юм. 

Үүний зэрэгцээ Хятадын залуусын дунд бага цалингаар олон цагаар ажиллаж, амьдралаа робот шиг өнгөрөөхийг эсэргүүцэн "дээшээ харж хэвтэх" тренд дэлгэрээд байсан. Эдгээр нь Хятадын хөдөлмөрийн зах зээлд тулгарууд буй асуудал, сорилтыг илэрхийлж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: THE NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж