Украйнь жилд 90 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Украйнь жилд 90 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна

2015 он гэхэд жилд 90 сая тонн нүүрс олборлодог болохыг зорьж байна хэмээн Украйнийн Ерөнхийлөгч Виктор Янукович Бямба гаригт мэдэгдсэн талаар “РИА Новости” агентлаг дамжууллаа. “Засгийн газар шинэ хөтөлбөр боловсруулсан бөгөөд үүний хүрээнд одоо байгаа нүүрсний уурхайнуудыг шинэчилж, аж үйлдвэрийн салбараа эрс шинэчлэхийг зорьж байна” гэж ярьжээ. 2009 онд Украйнь улс жилд 70 сая тонн нүүрс олборлож байсан байна. Нүүрсний олборлолтын салбар тус улсын эрчим хүчний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн байх болно гэж Виктор Ерөнхийлөгч ярианыхаа үеэр онцлон тэмдэглэжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж