Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба агсны бичгийн хэрэглэл, эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн "Ардын уран зохиолч" цолны 01 дугаартай үнэмлэх, эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамба агсны "Москва" маркийн бичгийн машин, өөрөө сийлж урласан монгол шатар, тухайн үед хэрэглэж байсан утасны дугаар тэмдэглэсэн дэвтэр, суу билэгт эрдэмтэн, зохиолч Б.Ринченгийн хэрэглэж байсан "Турк хэлний сурах бичиг" өөрийн гарын үсэг, тийзийн дардастай ном зэрэг сонирхол татсан зүйлсийг дэлгэн тавьжээ.
Яруу найрагч М.Цэдэндоржийн Л.Нямаад бичсэн сүүлчийн захидал, Р.Чойном найрагчийн цөллөгт байхдаа модны үндсээр урласан "Үнэг" хэмээх үзэгний сав, мөн түүний урлаж сийлсэн гоёмсог морин хуур, гаансны толгой, анхны уран
бүтээл болох 1958 онд хэвлэсэн "Сонирхолтой захидал" ном, "Намрын салхи" шүлэгтээ зориулсан аялгууны нот зэрэг үзмэрийг мөн тэнд дэлгэн харуулжээ.
Д.ОЮУН