Долдугаар сарыг зугаатай өнгөрөөх EVENTS

Долдугаар сарыг зугаатай өнгөрөөх EVENTS

Энэ сард болох соёл урлаг, спорт, олон нийтийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг танилцуулж байна.


PLAY TIME MUSIC FESTIVAL  2023

Орчин үеийн хөгжмийн урсгалаар дамжуулан Монгол Улсыг Азийн тэргүүлэх аялал жуучлалын бүс болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой PLAYTIME хөгжмийн наадам нь түүхэн дэх хамгийн хүчтэй хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдахад бэлэн боллоо. Энэ жил гайхалтай уран бүтээлчид, өөр өөрийн өнгө аяс бүхий олон төрлийн тайз, асрууд, цоо шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирэх болно.

Хаана: Монгол Шилтгээн

Хэзээ: 07.06-07.09

Тасалбарын үнэ: 360.000

BREATHE MUSIC NIGHT

Архангай аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан  тус аймгийн Цэцэрлэг хотноо босож буй цоо шинэ бүтээн байгуулалт болох АРА комплекс  “Breathe music night” Voice of Mongolia-н шилдэг 10 залуу уран бүтээлч хүрэлцэн ирэх болно.

Хаана: Архангай аймаг, Цэцэрлэг хот

                                                                                                  Хэзээ: 07.14

                                                                                                  Тасалбарын үнэ: 20.000-49.900

LUMINO АРХАНГАЙД ГАРЧ ИРЭВ

Аяллаа Архангай-Аялал жуулчлалын нэг сарын хөтөлбөрийн хүрээн дэх  АРА комплекст Люмино хамтлаг шинэ цомгийн дээжээ өргөн барьж, хамтдаа нэг үдшийг өнгөрөөгөөрэй.

Хаана: Архангай аймаг, Цэцэрлэг хот

Хэзээ: 07.15

Тасалбарын үнэ: 25.900-69.900

ARA LIVE MUSIC NAADAM

ARA music Naadam 2023.07.21-07.22 өдрүүдэд болох гэж байна.

Үүнд : Monte blu, Terresa in the moon, Grooving high, Sir Alex, Growl of Glown, Rec-On, Bulsara, Madness,  The lemons, Nisvanis, DJ khukhjim зэрэг амьд хөгжмийн хамтлагууд  хүрэлцэн ирэх болно.

Хаана: Архангай аймаг, Цэцэрлэг хот

                                                                                                Хэзээ: 07.21

                                                                                                Тасалбарын үнэ: 25.900-69.900

ЗУНЫ HOT РУУ ЗУГТ

Хөдөө салхинд хотын арга барилаар цэнгэн хөгжилдөх, амралт зугаалгын тоглоомын дүрийг өөрчилсөн, жинхэнэ өөрийнхөөрөө байх боломжтой энтертайнмент шоу.

Хаана: Төв аймаг, Манзуширын үзэсгэлэнт газар

Хэзээ: 07.14

Үргэлжлэх хугацаа: 3 хоног

Тасалбарын үнэ: 40.000-170.000

УЧИРТАЙ ДӨРӨВ LIVE CONCERT

Нүүдэлчин монголчуудын амьдралын ахуй, хэв маяг, өв соёлын илэрхийлэл болсон гайхамшигт ардын болон уртын дууг амьд хөгжмийн дуугаралттай хослуулан монгол Кантри урсгалаар найруулан “New Nomad music” төслийн эхний тоглолт болгон үзэгч та бүхэндээ толилуулж байгаа юм.

Хаана: The Corporate Hotel & Convention Centre

                                                                                        Хэзээ: 07.04-07.05

                                                                                        Тасалбарын үнэ: 80.000

ТЭРЭЛЖ НОМАДИК

"Тэрэлж Номадик" ардын урлаг соёлын тоглолтоо өдөр бүр 11:00, 14:00, 17:00 цагуудад тоглогдож байна. Уг тоглолт нь хатдын бүжиг, уртын дуу, морин хуур, цамын бүжиг, үндэсний цөөхүүл, хөөмий, уран нугаралт гээд ардын урлагийн цогц үзүүлбэртэй хөтөлбөр юм.

Хаана : Горхи тэрэлжийн цогцолбор газар

Хэзээ:  07.10-07.20

Тасалбарын үнэ: 98.000

BLACK MIDI LIVE IN MONGOLIA

Лондон хотоос гаралтай experimental rock, math rock, post-punk, avant- jazz урсгалаар тоглодог black midi хамтлаг нь 2017 онд байгуулагдсан бөгөөд гитарчинь дуучин George Greep, басс гитарчин Cameron Picton, бөмбөрчин Morgan Simpson зэрэг гишүүдээс бүрддэг. Тус хамтлаг нь хөгжмийн салбарын домогт лабел Rough  Trade Records-тай хамтран Schlagenheim ( 2019), Cavalcade (2021) and Hellfire (2022) зэрэг гурван цомгоо сонсогчдод хүргээд буй. 1737 Entertainment-ийн урилгаар black midi Монгол улсад бүрэн хэмжээний тоглолтоо энэ сарын 26 ны өдөр Улаанбаатар их танхимд тоглох гэж байна.

Хаана: Улаанбаатар зочид буудал, Улаанбаатар эвент Их танхим

Хэзээ: 07.26

Тасалбарын үнэ: 75.000

"THE MONGOL KHAN" ЖҮЖИГ

Монгол Улсын соёл урлаг, түүхийг суртчилан таниулж буй “THE MONGOL KHAN” жүжигчилсэн тоглолт

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Хэзээ:  2023.07.01-07.08

Тоглолтын төрөл: Физикл драма

Тасалбарын үнэ: 40.000-120.000

 

“АСАРЫН ӨНДӨР” ТҮҮХЭН АЯЛГУУТ ЖҮЖИГ

Хүннүгийн үеийн түүх өв уламжлал, ёс суртахуун, хүмүүсийн амьдралын ухааныг харуулна.

Хаана: Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театр

Хэзээ: 2023.07.24-07.31

Тасалбарын үнэ: 30.000

Утас : 96117878

 

 

 

 

СОНГОДОГ ХӨГЖМИЙН ҮДЭШ

Аяллаа Архангай-Аялал жуулчлалын нэг сарын хөтөлбөрийн хүрээн дэх  Архангай аймгийн Цэцэрлэг хотноо босож буй цоо шинэ бүтээн байгуулалт болох АРА комплекс сонгодог хөгжмийн аялгуут үдэш 2023.07.29-нд  нэг удаа болох гэж байна.

Хаана: Архангай аймаг, Цэцэрлэг хот

Хэзээ: 07.29

Тасалбарын үнэ: 25.900-69.900

JU-JITSU WORLD CHAMPIONSHIP ULAANBAATAR 2023

Засгийн газрын “Монголд зочлох жил”-ийн хүрээнд, Нийслэл Улаанбаатар хотын “ City of Nomad”  үзэл баримтлалтай нийцүүлэн Монгол үндэсний өв соёлыг жиү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 60 гаруй орны 1200 орчим тамирчин, зочид төлөөлөгчдөд  сурталчилан таниулна.

Хаана: Степпе Арена

Хэзээ: 07.15-07.20

Тасалбарын үнэ: 10.000

“ЗОХИОМЖ” МАСТЕР КЛАСС УРАН ЗУРГИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО

Энэхүү өдөрлөгт та оролцсоноор Монголын кубизм урсгалын нэрт төлөөлөгч МУУГЗ, МУЭ-н шагналт зураач Н.Адьяабазарын “Зохиомж” мастер класс хичээлд суух

  • Галлерей үнэ төлбөргүй үзэх
  • Канвас дээр абстракт бүтээл туурвих, өөрийн бүтээлтэй болох
  • Абстракт, контемпорари, поп арт, ассамбляж бүтээлүүдийн тухай түүхийг мэргэжлийн урлаг судлаачаас сонсох боломжтой юм.

Хаана: Зайсан Скуар

Хэзээ: 07.04

                                                                                                                    Тасалбарын үнэ: 60.000

НИЙТИЙН ДУУЧДЫН СУПЕР ОДДЫН ТОГЛОЛТ

“Аялгуу аялахуй” АРА комплекс “Аялгуу аялахуй” нийтийн дуучдын супер оддын тоглолт 2023.07.07-нд ганц удаа болох гэж байна. Зочин бүтээлчдээр “Малчид дуулж байна” тэмцээний шилдгийн шилдэг дуучид оролцоно.

Хаана: Архангай аймаг- Ara Complex

Хэзээ: 07.07

Тасалбарын үнэ: 20.00-49.900

 

АРДЫН ДУУ МИНУ

Халх, буриад, захчин, үзэмчин, хотгойд зэрэг олон ястны дуунуудыг морин хуур, шанз, хуучир зэрэг хөгжимтэй дагнан дуулахаас гадна үндэсний цөөхүүл болон амьд хөгжмийн хамсраатайгаар үзэгч түмнийхээ сонорыг мялаах болно.

Хаана: Үндэсний Урлагийн Их Театр

Хэзээ: 07.10

Тасалбарын үнэ: 15.00-50.000

 

ЗӨВХӨН МОНГОЛДОО

Төрийн соёрхолт Харанга хамтлаг Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан “Зөвхөн Монголдоо” шилдэг дуунуудаас бүрдсэн тоглолтоо 7 сарын 11,12 -нд 19:00 цагаас Соёлын төв  өргөөнд тоглоно.

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 07.11-07.12

Тасалбарын үнэ: 50.000-70.000

 

НААДМЫН ҮДЭШ

Уг тоглолтонд Монголын язгуур хөгжмийн зэмсэг болох бугын урам, хурган чих, икэл хуур, суухан хуур, цуур, товшуур, төмөр хуур, хулсан хуур, нуман хуур зэрэг хөгжмийн аялгуу нэгэн дор эгшиглэх болно.

Хаана: Үндэсний Урлагийн Их Театр

Хэзээ: 07.11

Тасалбарын үнэ: 15.000-50.000

 

 

МОНГОЛ БҮЖГИЙН ГАЙХАМШИГ

Үндэсний Урлагийн Их Театрын Монголын сайхан орон цуврал тоглолтын хүрээнд Ардын жүжигчин, төрийн шагналт Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидын нэрэмжит бүжгийн чуулгын хамт олон үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нүүдэлчдын соёл, зан заншил, аж ахуй, язгуур бие биелгээнээс улбаатай монгол туургатан, олон ястны уран дэг хөдөлгөөний гайхамшиг цогцлоосон үзэгч түмний мэлмийг мялааж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтоо өргөн барьж байна.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 07.11

                                                                                                                                 Тасалбарын үнэ:15.000-50.000

“ЧҮРЭ-АРДУРИ”  МОРЬТОН ЦИРКИЙН ЖҮЖИГЧИЛСЭН ТОГТОЛТ

Монголчуудын нүүдэлчин ахуй соёл, амьдралын хэв маяг, хүн амьтан байгалийн шүтэлцээ, ан цав, цэрэг дайны ур чадвар, урлаг, урлахуйг хойч үедээ өвлүүлэх мөн гадаад дотоодод сурталчлан танилцуулах зорилготой тус цогцолборын жүжигчид хамт олон “ Алтайн ятга”-р сэдэвчилсэн “Чүрэ Андура” домгийн зохиолыг морины циркийн үзүүлбэрүүдтэй хослуулан 7-р сарын 1-ээс эхлэн өдөр бүр тоглож байна.

Хаана: Сэртэн Морьтон Цогцолбор

Хэзээ: 07.01-07.30

Тасалбарын үнэ: 19.000-150.000

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-04 202.131.225.242

Хар тамхичин зомбийнуудын цугларалт уу кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж