Иргэдээс авсан хураамжаар тусгай хамгаалалттай газрыг нөхөн сэргээнэ

Иргэдээс авсан хураамжаар тусгай хамгаалалттай газрыг нөхөн сэргээнэ

Иргэдээс авсан хураамжаар тусгай хамгаалалттай газрыг нөхөн сэргээнэ

Тусгай хамгаалалттай газарт зорчих иргэд, тээврийн хэрэгслээх авах хураамжийг энэ сарын 1-нээс шинэчилсэн. Тухайлбал, газрын ангиллаас хамаарч иргэдээс 1000-5000 төгрөг, тээврийн хэрэгслийг загвараас шалтгаалж 15-120 мянган төгрөг авч байгаа юм. Ингэхдээ дотоод, гадаадын иргэдээс ялгаагүй адил хураамж авч байгаа. Гэсэн ч тус хураамжийн үндсэн зарцуулалтыг иргэд гайхаж буй. Тиймээс тус нэвтрэх хураамжийн зарцуулалтын талаар мэдээллийг хүргэж байна.

Тэрэлж, Богд хан уул руу нэвтэрч буй жижиг тэрэг 15 мянга, дунд оврын автобус 55 мянга, том оврын автобус 120 мянган төгрөг төлж нэвтэрч байгаа. Энэ мөнгийг байгалийн нөхөн сэргээлтэд зарцуулах аж.

Энэ талаар салбар яамнаас тодруулахад "Монгол Улсын иргэн, гадаад иргэний төлбөрийн ялгааг арилгаж, бүгд нэг ижил төлбөр төлдөг болгосон" гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хэлснээр “энэ жил Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Шинэчилсэн найруулгад иргэдийг монгол, гадаад гэж ялгах ойлголтыг тусгаагүй. Хуучин бол монгол хүн тусгай хамгаалалттай бүс рүү 300 төгрөгөөр, гадаад иргэн 3000 төгрөг байсан бол одоо тэнцүүлсэн.

Хураамжийг нэмсэн нь бид тусгай хамгаалалттай бүсийн хог хаягдал, бохирыг дийлэх боломжгүй болж эко системээ ихээр алдаж байна.

Тиймээс хураамжийг нэмж тодорхой зардлуудаа нөхөхөөр болсон” гэсэн юм.

ГАЗРЫН БҮСЭЭС ХАМААРЧ АВТОБУС 10-120 МЯНГЫГ ТӨЛНӨ

Дархан цаазат байгалийн цогцолборт байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газруудад иргэд нэвтрэх бол 1000-5000 төгрөг, мотоцикль 3000-5000, суудлын томашин 3-15 мянга, автобус 10-120 мянган төгрөг, ачааны автомашин 10-50 мянган төгрөгийг хураамж төлөхөөр зохицуулагдсан.  Харин нисдэг тэрэг 300 мянган төгрөгийн хураамж төлөх юм.

Улсын 21 аймгийн хамгаалалтын захиргаад 2023 оны зургадугаар сарын 5-наас эхлэн шинэ тасалбараар үйлчилж байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг "Welcome to Mongolia" уриалгатай нийцүүлэн шинэчилсэн. Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад мөн нэвтрэх тасалбарыг хүргүүлээд байгаа юм. Харин тасалбарын хураамжаар хийгдэх ажлууд хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zalin nemsen geed buh l yumaa nemj bain daa 2023-07-04 64.119.25.231

toirood orchidog zam baidag yum baina lee

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-04 66.181.186.170

Энэ яам гэж дархан цаазтай газар зарахдаа л гаршсан яам

Avatar

Нэргүй 2023-07-04 202.131.225.242

МАН ЫН МАНГАРУУД ЦУСЛАХЫГ НЬ ЦУСАЛЖ, ГУДРАХЫГ НЬ ГУДРААД АРД ТҮМЭНД ТАТВАР, ХУРААМЖ, ТОРГУУЛЬ ШИЙТГЭВЭР Л ОНОГДДОГ БОЛОО ШИВ ДЭЭ. ЭНЭ УЛС ОРОН ЮУ НҮҮРЛЭХ НЬ ЭНЭ ВЭ МАН 2016 ОНООС ХОЙШ ЮУ ХИЙЧИХ ВЭ, МАХ ГУРИЛ БУДАА ТҮЛШ ШАТАХУУН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ЮУ БОЛОВ ОО БУРХАН МИНЬ. МАН ДАХИН БҮҮ ҮЗЭГД, МАН БОЛ ЧАДВАРГҮЙ ОРК ЦҮНХ БАРИГЧДААР ДҮҮРСЭН ӨЛӨН ХУЛГАЙЧУУДЫН БӨӨГНӨРӨЛ.

Avatar

Зөв шийдвэр 2023-07-04 66.181.167.138

Зөв шийдвэр байна. Харин тэр мөнгөөрөө хэлсэндээ байж байгалийн нөхөн сэргээлтээ хийх хэрэгтэй шүү. Богд уул маань дархан цаазтай уул биз дээ. тэгвэл тэнд байшин барилга бариад амьдарч байгаа хүмүүсээс орж гарах болгонд нь авах хэрэгтэй. Харин амьдарч байгаануудаас авахгүй ялгавартай хандаад байвал эсэргүүцнэ шүү.

Avatar

Бадарч тахар 2023-07-04 66.181.191.71

Тэнд амьдарч байгаа иргэд нь хүртэл нэвтрэх болгондоо мөнгө өгч байх хэрэгтэй ! сүүлдээ залхаад тэндээс нүүж зайлаад тэр газар нь ашгүй цэвэршинэ ! ялангуяа Тэрэлжид !

Avatar

Миний бодлоор 2023-07-04 66.181.176.232

Уг нь маш зөв л дөө.Гэхдээ луйварчид өөрсдөө том² хауснууд бариад суурьшаад амьдарч бгаа шүү дээ.Тэд улсад ямар татвар төлдөг юм бол? Бас хуульчилаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж