Иргэдээс авсан хураамжаар тусгай хамгаалалттай газрыг нөхөн сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2023.07.04-нд нийтлэгдсэн

Иргэдээс авсан хураамжаар тусгай хамгаалалттай газрыг нөхөн сэргээнэ

Иргэдээс авсан хураамжаар тусгай хамгаалалттай газрыг нөхөн сэргээнэ

Тусгай хамгаалалттай газарт зорчих иргэд, тээврийн хэрэгслээх авах хураамжийг энэ сарын 1-нээс шинэчилсэн. Тухайлбал, газрын ангиллаас хамаарч иргэдээс 1000-5000 төгрөг, тээврийн хэрэгслийг загвараас шалтгаалж 15-120 мянган төгрөг авч байгаа юм. Ингэхдээ дотоод, гадаадын иргэдээс ялгаагүй адил хураамж авч байгаа. Гэсэн ч тус хураамжийн үндсэн зарцуулалтыг иргэд гайхаж буй. Тиймээс тус нэвтрэх хураамжийн зарцуулалтын талаар мэдээллийг хүргэж байна.

Тэрэлж, Богд хан уул руу нэвтэрч буй жижиг тэрэг 15 мянга, дунд оврын автобус 55 мянга, том оврын автобус 120 мянган төгрөг төлж нэвтэрч байгаа. Энэ мөнгийг байгалийн нөхөн сэргээлтэд зарцуулах аж.

Энэ талаар салбар яамнаас тодруулахад "Монгол Улсын иргэн, гадаад иргэний төлбөрийн ялгааг арилгаж, бүгд нэг ижил төлбөр төлдөг болгосон" гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хэлснээр “энэ жил Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Шинэчилсэн найруулгад иргэдийг монгол, гадаад гэж ялгах ойлголтыг тусгаагүй. Хуучин бол монгол хүн тусгай хамгаалалттай бүс рүү 300 төгрөгөөр, гадаад иргэн 3000 төгрөг байсан бол одоо тэнцүүлсэн.

Хураамжийг нэмсэн нь бид тусгай хамгаалалттай бүсийн хог хаягдал, бохирыг дийлэх боломжгүй болж эко системээ ихээр алдаж байна.

Тиймээс хураамжийг нэмж тодорхой зардлуудаа нөхөхөөр болсон” гэсэн юм.

ГАЗРЫН БҮСЭЭС ХАМААРЧ АВТОБУС 10-120 МЯНГЫГ ТӨЛНӨ

Дархан цаазат байгалийн цогцолборт байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газруудад иргэд нэвтрэх бол 1000-5000 төгрөг, мотоцикль 3000-5000, суудлын томашин 3-15 мянга, автобус 10-120 мянган төгрөг, ачааны автомашин 10-50 мянган төгрөгийг хураамж төлөхөөр зохицуулагдсан.  Харин нисдэг тэрэг 300 мянган төгрөгийн хураамж төлөх юм.

Улсын 21 аймгийн хамгаалалтын захиргаад 2023 оны зургадугаар сарын 5-наас эхлэн шинэ тасалбараар үйлчилж байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг "Welcome to Mongolia" уриалгатай нийцүүлэн шинэчилсэн. Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад мөн нэвтрэх тасалбарыг хүргүүлээд байгаа юм. Харин тасалбарын хураамжаар хийгдэх ажлууд хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж