ҮБХ-ны хурлын өмнөх шинэ салхи!

ҮБХ-ны хурлын өмнөх шинэ салхи!

ҮБХ-ны хурлын өмнөх шинэ салхи!

Ардчилсан нам шинэ даргатай болоод багагүй хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд АН дотооддоо, нийт гишүүддээ хандсан үйл явдлаас өөрөөр олон нийт рүү чиглэсэн, сөрөг хүчний ажлаа тийм ч хүчтэй хийж чадаагүй. Мэдээж шинэ дарга бодлогоо танилцуулахаас эхлээд намын бүх шатанд хэрхэн ажиллах, цаашид үнэт зүйлээ, үзэл бодлоо хамгаалахын тулд юу хийх вэ гэдгээ намын гишүүддээ тодорхой танилцуулах ёстой. Үүний дараа олон нийтийг төлөөлөх, намын гишүүд дэмжигчиддээ хүлээн зөвшөөрөгдөхөөс бүх зүйл эхлэх учиртай. Гэхдээ өнөөдрийг хүртэл Ардчилсан намын дарга болоод дотооддоо асуудлаа цэгцэлж дуусаагүй байгааг нь олон үйл явдлаас харж болохоор.

Ардчилсан намын залуус үзэл санаа бүхий клубүүдэд суурилсан нам болохоор намын нийт гишүүд дэмжигчдээ уриалаад эхлэв.

Тэд Ардчилсан нам бүтцийн шинэчлэл хийж, засаг захиргааны нэгжид суурилсан намаас үзэл санаа бүхий клубуудэд суурилсан нам болон өөрчлөгдөх ёстой гэж анхны уулзалт энэ сарын 5-ны өдөр буюу Лхагва гаригт Туушин зочид буудлын Соёмбо танхимд хийхээр товложээ.

Энэ уулзалтаа “Grand meeting”  гэж нэрлэсэн бөгөөд уулзалтад Ардчилсан намын удирдлагууд, Үндэсний бодлогын хорооны гишүүд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, намын дунд шатны Иргэдийн хурлын төлөөлөгчид, улс төрийн клубүүдэд харьяалал бүхий намын гишүүд, үзэл баримтлал нэгтэй нам бус төлөөлөл, эдийн засагчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөллүүд дэмжиж, оролцохоо сошиал хуудсаар дамжуулан илэрхийлээд буй.

Тэгвэл Ардчилсан намын “Grand meeting” уулзалтаас бид юу хүлээх вэ. Чухам яагаад удахгүй болох Үндэсний бодлогын хорооны хурлын өмнө ийм үзэл санааны хувьд өөрчлөгдөх, өөрчилж, шинэчлэгдэх уриалга гаргах болов гэдэг нь анхаарлын төвд байна. Мэдээж Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байж, эрх барьж байгаа намд ташуур болох ёстой гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Чухал намаа хүчтэй байлгах нь нийт гишүүдээс, тэр гишүүдийг удирдан чиглүүлж байгаа удирдлагаас их зүйл хамаарна. АН-ынхны эхлүүлээд буй “Grand meeting” уулзалтаар юу яригдах вэ.

Тус уулзалтаар Ардчилсан намын шинэчлэл хийгээд залуучуудын улс төрийн оролцоо, эрх баригчдын хийж хэрэгжүүлж буй ажлыг дүгнэхээс эхлээд олон шинэчлэлүүд яригдах бололтой.

Түүгээр зогсохгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн үйл явцад дүгнэлт өгч, Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлсийн эрхэм тулгуур болох хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, Ардчилсан нам шинэчлэгдэж сөрөг хүчний үүргээ хариуцлагатай гүйцэтгэх, бодлого, байр сууриа тодорхойлох асуудлаар улс төрийн клубүүд, эдийн засагчид, баялаг бүтээгчид, иргэний нийгмийн санал бодлыг сонсч, олон нийтэд сурталчлан таниулахад зорилго агуулж буйгаа ч зохион байгуулагчид илэрхийлэв.  Ардчилсан нам удаан хугацаанд талцал хуваагдалтай байж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй, даргагүй явлаа гэсэн шүүмжлэл дагуулсан өдрүүд ард хоцорч, ийнхүү сөрөг хүчний үүргээ биелүүлж, Монгол Улсын нийгэм эдийн засагт дүгнэлт хийж,  үзэл баримтлал, үнэт зүйлсийнхээ төлөө тууштай тэмцэх нь хэмээн улс төрийн хүрээнд хүлээлт үүсгээд байна.

Орчин үеийн улс төрийн намууд нь клубүүдийн үйл ажиллагаанд суурилж ажилладаг бөгөөд клуб хоорондын өрсөлдөөн нь тухайн намын үйл ажиллагааг идэвхжүүлэх хөдөлгүүр нь болдог гэж шинжээчид үздэг. Монголын улс төрийн нам дунд бол хуучин бүлэг фракц болж, тэдний эрх ашигт нам нь илүү үйлчилдэг бичигдээгүй зарчимтай байв. Харин энэ удаад Ардчилсан намынхан “улс төрийн клуб” гэх шинэ нэршил оруулж ирж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Гэхдээ клуб байгуулж, зарчмын өрсөлдөөн бий болгож чадах уу эсвэл хуучны фракцийн түвшинд ажиллаад өнгөрөх үү гэдэг эргэлзээ дагуулж байгааг дурдах нь илүүц биз ээ.

Мэдээж дэлхийн чиг хандлага, улс төрийн үзэл санаа, бодлогод суурилсан клуб байгуулж, түүнийхээ дагуу намдаа, эрх баригчдад “ташуур” болж чадвал АН жинхэнэ утгаараа шинэчлэгдэх нь хэмээн анзаарч болох юм.

100 жилийн түүхтэй, дарангуйлагч шинжтэй улс төрийн намаар эрх бариулж, ийм бүтэцтэйгээр олон жил явж ирсэн хэмээн шүүмжилдэг Ардчилсан нам өөрсдөдөө болоод өнгөрсөн жилүүдэд явж ирсэн улс төрийн тогтолцоондоо шинэ салхи оруулж, шинэчлэл хийж, манлайлах том амбиц тавьжээ. Аливаа улс төрийн хүчин өөрчлөгдөж, шинэчлэгдэж, нийтийн эрх ашиг, нийгмийн бүхий л сонирхлын бүлгийг татсан, орчин үеийн улс төрийн хүчин болж төлөвших цаг хугацааны өмнө Монголын улс төрийн намууд ирээд буй. Нам дагасан нь хожоод өнгөрөх бус нам бодлогын институц байж, манлайлдаг байх шинэчлэлийг Ардчилсан нам, тус намаас зохион байгуулж буй “Grand meeting” уулзалт хийж чадах уу.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-04 64.119.27.81

АН-ын эмэгтэйчүүд илүү хүчирхэг, тэднийг даргаар сонговол харин сэргэх байх шүү.

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-04 202.21.107.28

ЯМАРЧ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ…АН СӨНӨСӨН ШҮҮ ДЭЭ..

Avatar

Irgen 2023-07-04 70.187.210.175

Gantumur gedeg togloomun darga yuch bishee Aden nam odoo uuriin dargaa songoh heregtei

Avatar

Зочин 2023-07-04 203.98.76.9

Гантөмөр дарга болоод хэлсэн уг хувийн өмчийг хамгаална гэсэн нь АН-ын өмнө хийсэн Эрдэнэтийн 49, төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойг төрөөс луйвардаж авсан дэмжиж байна гэж ойлгогдсон. Тийм болохоор АН ийм даргатай байхад хэзээч гарч ирэхгүй. АН сэхэхийн тулд өмнөх алдаануудаа дүгнэж ард түмнээс уйчлалт гуйж шинэчлэгдэж чадвал сэргэж магадгүй

Avatar

Зочин 2023-07-04 59.153.114.35

Клуб гэнүү, фракц гэнүү энэ бол шалгарсан арга биш. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хүмүүсийн цуглуулга болох АН цаашид бодлогын ажиллагаа явуулах чадваргүй. Сонгуульд яллаа гэж зүүдлэвээс нийгэмд ашиггүй, зөвхөн өрсөж идэх уралдаан болж Монгол улсыг дахин дампууруулж 2012 он давтагдана. Ард түмэн дахиж гаргахгүй бизээ. Дашрамд дээрэмчид У.Хүрэлсүхэд өштэй. Түүн шиг ажил хэрэгч Ерөнхийлөгч байгаагүй, цаашид ч төрнө гэхэд хэцүү асуудал

Avatar

зочин 2023-07-04 122.201.22.119

өлбөгөр даргатай хол явахгүй дээ

Avatar

Нэргүй 2023-07-04 66.181.186.170

Эрх баригч нам болох сонирхолгүй зүгээр л эрх баригчдыг шахаж явая гэдэг чинь , АН н янз бүрийн уулзалт хурал цуглааных нь санхүүгийн эх үүсвэрийн үзүүрийг нь хайвал тэнд нь МАНам байгаа тээ АНамынхаан .

Avatar

СОНГОГЧ 2023-07-04 202.9.46.228

нэр хугарахаар яс хугар гэдэг. ан-н нэр хугарч дууссан, сэргэхгүй

Avatar

Нэргүй 2023-07-04 202.126.88.111

Сүлжээний бизнесээр хүмүүсийн тархи угааж буйн Гантөмөр солих хэрэгтэй. Ц.Одонтунгалаг гэж эмэгтэйг дарга болгох хэрэгтэй. АН даргыг өлхөн хийх хүн дээ. Бумбаяр зааны авгай ш тээ

Avatar

Бадарч тахар 2023-07-04 66.181.191.71

Дуу муутай жол хургачин хүүг зайлуулж өөр харизм сайтай дарга тавь ! Баярцогт нь арай дээр байсан юм !

Avatar

Нэргүй 2023-07-04 202.131.225.242

МАНын хар пиарын эсрэг зогсож чадахгүй энэ олон клубээр яадгийн ерэн!!!

Avatar

зочин 2023-07-04 192.82.77.71

Луйварчин даргатай намыг хэн ч сонгохгүй

Avatar

ТЭНЭГ ХҮҮРСҮХ ЗАЙЛ АА. 2023-07-04 103.26.195.125

ТЭР БУМААР НЬ КАЗИНОДДОГ МАН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧ БАС БАЙГАА ДА.

Avatar

Нэргүй 2023-07-04 103.229.123.44

Chi hamt casinodson yumshig hutsaach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж