Жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолт болон задгай талбайн арга хэмжээ болно

Жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолт болон задгай талбайн арга хэмжээ болно

Жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолт болон задгай талбайн арга хэмжээ болно

“NAADAM NIGHT-2023” арга  хэмжээг долдугаар сарын 11-ний 19:00-24:00 цагт Sky resort complex, ХҮН театрт зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар зохиогддог. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголд ирсэн жуулчдад үндэсний өв соёлыг таниулах зорилготой юм. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Улаанбаатарт нээлтийн ёслол болох ба язгуур урлаг, Монгол соёлтой танилцах боломжийг олгодог. Мөн гадаад дотоодын жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолт болон задгай талбайн арга хэмжээ болох ажээ.

“Монголд зочлох жил” ажлын хүрээнд уламжлал болгон зохиогддог “Naadam Night” арга хэмжээг Аялал жуулчлалын хөгжлийн төв, Соёл урлагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

Арга хэмжээний үеэр:

  • Үндэсний урлагийн тоглолт
  • Морин хуурын татлага
  • Ардын бүжиг
  • Монгол ардын уртын дуу
  • Монгол магтаал
  • Ардын хөгжим тоглолт
  • Уран нугаралт
  • Циркийн үзүүлбэр
  • DJ тоглолт
  • Орчин үеийн ургийн тоглолт
  • Монгол оньсон тоглоомын тэмцээн
  • Хаан хатад, баатруудын хувцастай фото зургийн үйлчилгээ
  • Баяр наадмын бага хувилбар, Бий биелгээ, Хөөмий
  • Амьд хөгжим
  • Азтан тодруулах зэрэг орчин үеийн болон үндэсний урлагийн тоглолтыг хамтад нь хослуулсан арга хэмжээ болно.

Ж.Даваадулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-03 213.87.151.179

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж