МҮБХ: Хуулийн дагуу Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргуудыг эрэмбэлнэ

МҮБХ: Хуулийн дагуу Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргуудыг эрэмбэлнэ

МҮБХ: Хуулийн дагуу Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргуудыг эрэмбэлнэ
Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбийн асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос тайлбар гаргалаа. Тус тайлбарт, МҮБХ нь УИХ-аас баталсан хууль, Засгийн Газрын тогтоолыг удирдлага болгон бөхчүүдийн эрэмбийг гаргасаар ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актуудад дараах зохицуулалтууд байна.
“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 15-р зүйлийн 15.1.1-т “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Энэхүү заалтын дагуу Засгийн газраас 2022 оны 257-р тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталжээ.
Уг дүрмийн 2-р зүйлийн 2.10-т “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ:
  • 2.10.2. нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр; гэж заасан байдаг
  • Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар нэг өдөр “Дархан аварга” цол авсан тул дээрх дүрмийн дагуу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлэх юм. Өмнөх цолны буюу “Даян аварга” цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр нь илүү байгаа.
1. Дархан аварга Г.Өсөхбаяр:
– 2002 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,
– 2003 онд 9 даван түрүүлж “Улсын аварга”,
– 2005 онд 9 даван түрүүлж “Далай аварга”,
– 2009 онд 9 даван түрүүлж “Даян аварга”,
– 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дархан аварга” цол хүртжээ.
2. Дархан аварга А.Сүхбат:
– 2000 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,
– 2000 онд 10 даван түрүүлж “Улсын аварга”
/Жич: Энэ үед “Үндэсний их баяр наадмын тухай хууль” батлагдаагүй байсан тул арав давсан бөхөд арслан цолны дараагийн цол болох аварга цолыг олгосон байна. 2003 онд хууль батлагдсан боловч 10 даваатай наадмын 9, 10-ын даваа тус бүрийг цолтой болгон хуульчлаагүй. 2006 оны Улсын баяр наадамд Улсын гарди Д.Сумъяабазар 10 даван түрүүлэхэд түүнд хуулийн дагуу Улсын арслан цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган олгосон. Гэвч наадамчин олны хүсэлтээр хуулийн зүйл, заалтгүйгээр Улсын аварга цолыг түүнд олгосон байдаг/
– 2004 онд 9 даван түрүүлж “Далай аварга” цолыг хүртсэн.
– 2007 онд ҮИБНТ хуульд өөрчлөлт орон “Далай аварга” цолыг хассан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Даян аварга”,
– 2014 онд ҮИБНТ хуульд дахин өөрчлөлт орон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дархан аварга” цол хүртжээ.
Дархан аварга Г.Өсөхбаяр:
– 4 удаа 9 давж түрүүлсэн,
– 3 удаа 8 давсан /2001, 2006, 2010/
– 4 удаа 7 давсан байна.
Дархан аварга А.Сүхбат:
– 1 удаа 10, 2 удаа 9 даван нийт 3 удаа түрүүлсэн
– 3 удаа 7 давсан байна.
2009-2010 оны Улсын аварга цолтой бөхчүүдийн эрэмбэнд:
– Дархан аварга Ж.Мөнхбат
– Дархан аварга Х.Баянмөнх
– Дархан аварга Д.Цэрэнтогтох
– Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
– Даян аварга Г.Өсөхбаяр
– Даян аварга А.Сүхбат
– Улсын аварга О.Балжинням
– Улсын аварга Д.Сумъяабазар
2011-2013 оны Улсын аварга цолтой бөхчүүдийн эрэмбэнд:
– Дархан аварга Ж.Мөнхбат
– Дархан аварга Х.Баянмөнх
– Дархан аварга Д.Цэрэнтогтох
– Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
– Даян аварга Г.Өсөхбаяр
– Даян аварга А.Сүхбат
– Улсын аварга Д.Сумъяабазар
– Улсын аварга О.Балжинням
– Улсын аварга С.Мөнхбат
/2011 оны Улсын баяр наадмын дараа нэг удаа 10 давж түрүүлсэн амжилтыг 2 удаа 9 давсан амжилттай дүйцүүлснээр Улсын аварга Д.Сумъяабазар 1998, 1999, 2003, 2004 онуудад 4 удаа 8 даван үзүүлсэн амжилтаар Улсын аварга О.Балжиннямын (1989 онд 8 даван нэг удаа үзүүрлэсэн) өмнө эрэмбэлэгджээ. Мөн даян аварга Г.Өсөхбаяр 4 удаа 9 давж түрүүлсэн болон 2001, 2006, 2010 онд 3 удаа 8, 1995, 1999, 2000, 2011 онуудад 4 удаа 7 давсан. Харин даян аварга А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа 9 даван түрүүлсэн бөгөөд 1997, 2002, 2003 онуудад 7 давсан амжилтыг гаргасан нь дээрх эрэмбийг гаргах үндэслэл болсон байна./
Эдгээр амжилтуудыг бөхчүүд 2014 оноос өмнө буюу “Дархан аварга” цол хүртэхээсээ өмнө үзүүлсэн байгаа юм. Энэхүү “Даян аварга” байх үеийн илүү амжилтаар эрэмбийг МҮБХ хуульд заасны дагуу тогтоосон болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны долдугаар сарын 07-ны өдөр Даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт олгосон Дархан аварга цолны үнэмлэхний дугаарлалт нь эрэмбэний маргаан гаргах бодит бус нөхцөлийг бий болгосон байна.
МҮБХ-ны тогтоосон эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоож зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах боломжгүй юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-04 192.82.75.70

ш*****а бадмаагийн алнуудаа

Avatar

зочин 2023-07-04 66.181.166.196

Жил болгон л ингэж байх юм, энэ хоёр сдагаа зүгээр зодгийг тайлуулаад хөөгөөд явуулаач, одоо эдний барилддаг гэж юу байсан юм бэ, хор найруулах гэж байгаа ш дээ

Avatar

Нэргүй 2023-07-04 192.82.82.107

2 муу ац хууль засаж байж дархан цол шаачаад хэрэлдэхгүй муудахгүйгээр 1-2 даваандаа гарч өнхрөөд өгч болдоггүйн бхдаа

Avatar

зочин 2023-07-04 66.181.166.196

Жил болгон л нэг ийм хэрүүл явж байх юм, энэ хоёрыгоо хоюуланг нь зодгийг нь тайлуулаад хөөгөөд явуулаач, одоо эдний барилддаг ямар ац нь байх вэ дээ, хор найруулахаас өөр ид шидгүй ш дээ

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-07-04 192.82.85.48

ҮЕ НЬ ӨНГӨРСӨН ХОЁР ҮНЭН ХҮЧЭЭР АВААГҮЙ ХОЁР ХЭЛ АМТАЙ ХОЁР СЭРГЭЭШ БУЛЬХАЙ ХОЁРООР ГАРШИЖ ЯВСАН ХОЁР ХЭНД Ч ХАМААГҮЙ ЭРЭМБЭ

Avatar

Нэргүй 2023-07-04 202.126.88.214

А.Сүхбат Баянаа аваргын хүргэн болоогүй, допинг хэрэглээгүй бол үсрээд л улсын заан болох байсан биз. Ичих нүүр, зовох сэтгэл гэж үнэхээр байхгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-07-04 83.185.44.224

za arai ch bolohgui Usuhbayariin Munkhbat arslan.Ganhuyag arslan 2 iig luivardsaniig yah ve gartsaagui l unasan shuu de

Avatar

зочин 2023-07-04 66.181.166.196

МҮБХ энэ үеээ өнгөрөөсөн гаруудаа шахаад зодгийг нь тайлуулаач, жил болгон л хэрүүл уруул хийгээд явж байх юм, одоо эдний хэрэг гэж юу байгаа юм, найраа хийж, хор хутгах гэж яваа ш дээ, энэ Сүхбат пи чинь зодог тайллаа гээ биз, яахаараа эрэмбэ энэ тэр болоод явж байдаг юм бэ, идэвхтэй барилдаж байгаа бөхчүүдээ л эрэмблэл дээ

Avatar

Иргэн 2023-07-04 122.201.19.99

Сүхбат барилдана уу байна уу хэнд хамаатай юм бэ

Avatar

АВРАГУУД Ч ГЭЖ ДЭЭ.... 2023-07-04 202.179.27.40

ЖУДАГ ХАДАГ ЯРЬВАЛ ХОЁУЛАА ОЛИГТОЙ ХҮН БИШ…. УЛААН БУЗРУУД …. ЗҮГЭЭР Л ҮНДЭСНИЙ БӨХИЙН АМЖИЛТЫГ НЬ ЯРЬСАН НЬ ДЭЭР. ..

Avatar

ЗОЧИН 2023-07-04 64.119.17.55

Хэн нь түрүүлж авснаар нь эрэмблэнэ гэвэл Сүхбат яалтчгүй Өсөхбаярийн дээр байгаад байна.Түрүүлж авсан цол нь ч тэр дархан аварга олгох үнэмлэх ч тэр 1 дугаартай

Avatar

Нэргүй 2023-07-04 64.119.27.130

10 даваа гэдэг 9 давахаас илүү л дээ уг нь. Бөхийн холбоо энэ асуудлыг шийдэхгүй л бол бөхчүүдийн талцал хувааагдлыг хэзээ ч зогсоож чадахгүй.

Avatar

Нэргүй 2023-07-04 83.185.44.224

Usuhbayariin gej neg iljig bna aa

Avatar

3421 2023-07-04 103.9.90.130

Сүхбат шалихгүй амьтан Өсөхөөгийн хаана ч хүрэхгүй жудаг байхгүй, буурь суурь байхгүй, жаахан охидын толгой эргүүлэхээс цаашгүй. Товчхондоо явцгүй эр…

Avatar

Нэргүй 2023-07-04 103.57.92.72

энэд ганц үнэн өгүүлбэр байна дархан аврагыг эрэмбэлдэггүй МҮБХ хууль яриад одоо амьд байгаа Баянмөнх Батэрдэнэ 2 барилдах гээд гарч ирээд зогсвол Батэодэнэ зүүний магнайд гар гэх юм байна л даа янз нь наад хуулийг чинь Өсөхбаярт зориулж Мөнхбат гишүүн анх санаачилсан хууль шүүдээ

Avatar

123 2023-07-04 45.117.35.13

bat-erdene yagaad 4-t erembelegdej baigaag oilgoh uhaan hairla, magaljaw aa.

Avatar

456 2023-07-04 192.82.64.94

Өмнөх 3-аасаа сүүлд дархан аварга цол авсан байгаашүү

Avatar

Бадарч тахар 2023-07-04 66.181.191.71

Сүхбат нэг удаа зүүний магнайд гараад Өсөхөөг амлаж даажин хийж байсан юм ! одоо сүхбат гарах юм бол Өсөхөө амлаж хариугаа авах хэрэгтэй ! Сүхбат чинь начингийн хэмжээний бөх шүү дэ уул нь ! Алтан гарт Сонькод арсланг нь буцааж өг ! Намбар гэдэг балай юм согтуудаа аврага өгчихсөн юм !

Avatar

ДАРХАН АВРАГАУУД ЭРЭМБЭЛДЭГГҮЙ БАЙГАА 2023-07-04 202.179.27.40

ДАРХАН АВРАГУУДЫГ ЭРЭМБЭЛДЭГГҮЙ БАЙГАА ШҮҮ… УЧИР НЬ ТЭД ДАРХЛАГСАН БАЙДАГ…. 12 ТҮРҮҮЛСЭН БАТ-ЭРДЭНЭ 10 ТҮРҮҮЛСЭН БАЯНАА АВРАГЫН АРД ЗОГСДОГ. 10 ТҮРҮҮЛСЭН БАЯНАА АВРАГА 6 ТҮРҮҮЛСЭН МӨНХБАТЫН АРД …. ИЙМ Л ХУУЛЬТАЙ. ӨСӨХБАЯРЫГ ЗААН ЦОЛТОЙ ДАМЖЛУУЛЖ ЯВАХАД СҮХБАТ АВОАГА БОЛЧИХСОН ЗОГСОЖ БАЙСЫМСАН….

Avatar

зочин 2023-07-04 202.9.47.6

А Сүхбат Г Өсөхбаярыг хүч бяраар дийлэхгүйгээ мэдээд зодог тайлсан гэж харагддаг 10 даваад хоёр цол хүртдэг нэг ёсны луйвар шд

Avatar

456 2023-07-04 66.181.166.134

МҮБХ Өсөхбаяр гэдэг буурын тийрээнээс өөр юмгүй мангар хар юманд үйлчлэхээ болиод зайлаад өгөөч. Тэр хэзээ ч Сүхбат аваргын ард байх ёстой хүн.

Avatar

Нэргүй 2023-07-04 103.229.123.226

Сүхбат их сайндаа л зааны зиндаатай бөх

Avatar

Нэргүй 2023-07-04 66.181.166.134

Зарим хүний хууль бус аварга цолыг нь хураая. Сумяабазар

Avatar

Нэргүй 2023-07-04 103.229.123.226

Сүхбатыг ямар бөх гэхэв дээ. Допингийн з.эцэг. Ард тзмний маань оюун билэг доройтоод ойворгон хүнд дуртай болчихсон.

Avatar

123 2023-07-04 66.181.166.134

Zarim hun yagaad avarga og avarga og gej hashgirahaar avarga tsol avaad, tuund ni ogood baifag yum be, ene tsoliig huraa huraa, negent l huuli bus yum chin.

Avatar

хуульгүй улс 2023-07-04 59.153.113.245

сумкын аваргыг болиулаа. гарьдыг нь өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж