Говь-Алтай аймагт баяр наадмын үеэр хөл хорио тогтоохгүй

Хуучирсан мэдээ: 2023.07.03-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймагт баяр наадмын үеэр хөл хорио тогтоохгүй

Говь-Алтай аймагт баяр наадмын үеэр хөл хорио тогтоохгүй

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн учир тодорхой бүсүүдэд зургадугаар сарын 27-оос эхлээд зургаа хоногийн хөл хорио тогтоох шийдвэрийг тус аймгийн онцгой комиссоос гаргасан.

Тэгвэл энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулахад хөл хориог цуцалсан, аймгийн баяр наадмын үеэр хөл хорио тогтоохгүй, баяр наадмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэлээ.

Тодруулбал, сэжигтэй тохиолдол нь булчирхай хэлбэрийн тарваган тахал болох нь тогтоогджээ. Булчирхай хэлбэрийн тарваган тахлын үед ямар арга хэмжээ авч ажилладаг талаар сайтар судлан нэгдүгээр хавьтагчийг хяналтдаа аван эмчилснээр өвчтөний биеийн байдал сайжирсан. Ойрын хавьтлын гурван объектоос тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй. Тиймээс хөл хориог цуцалсан. Хэрэв 1-р хавьтлаас хяналтад байхдаа халуурах, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байвал хорио сунгагдаж болно гэв.

Ж.Даваадулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж