411,410 ширхэг хувьцаа арилжжээ

411,410 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 161,685,806 төгрөгийн үнийн дүн бүхий 411,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.99%), Түшиг Уул ХК (TUS +14.96%), Монгол алт ХК (ERS +6.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мон Бийф ХК (MBF -4.74%), Монгол керамик ХК (KEK -4.58%), Цагаантолгой ХК (TSA -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,794 ширхэг нэгж эрх 12,605,064 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 310 ширхэг үнэт цаас 16,000,000 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 13,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 203,290,870 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.4% хувиар буурч, 36,750.13 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,979,479,844,226 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-03 213.87.151.179

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

DR LUCIEN PYE 2023-07-03 197.210.79.213

Би Бхавин эмнэлгийн доктор Люсиенпьегийн ачаар Монголоос ирсэн Эрдэнэбат байна
Энэтхэг тэд миний бөөрийг 790,000 доллараар худалдаж авсан, тэдэнд илүү их бөөр хэрэгтэй
Хэрэв та зарах гэж байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
чиний бөөр ч бас чинээлэг бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж