411,410 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.03-нд нийтлэгдсэн

411,410 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 161,685,806 төгрөгийн үнийн дүн бүхий 411,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.99%), Түшиг Уул ХК (TUS +14.96%), Монгол алт ХК (ERS +6.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мон Бийф ХК (MBF -4.74%), Монгол керамик ХК (KEK -4.58%), Цагаантолгой ХК (TSA -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,794 ширхэг нэгж эрх 12,605,064 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 310 ширхэг үнэт цаас 16,000,000 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 13,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 203,290,870 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.4% хувиар буурч, 36,750.13 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,979,479,844,226 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж