"Z" үеийнхнийг ажиллуулахын тулд хэрэгцээ, шаардлагыг нь ойлго

"Z" үеийнхнийг ажиллуулахын тулд хэрэгцээ, шаардлагыг нь ойлго

"Z" үеийнхнийг ажиллуулахын тулд хэрэгцээ, шаардлагыг нь ойлго

Хамгийн залуу ажиллах хүчин болох "Z" үеийнхэн ажилдаа сэтгэл хангалуун биш байна. Хөдөлмөрийн зах зээлд дөрвөн үеийн хүмүүс ажиллаж байгаа бөгөөд тэдний дундаас 1990-ээд оны сүүлээр төрсөн "Z" үеийнхэн ажлаа урамгүй, дарамттай гэж дүгнэжээ. Мөн судалгаагаар өдрийн төгсгөлд ажлын бус үйл ажиллагаанд оролцох хүсэлгүй гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон залуу үеийнхний олонх нь шинэ ажил хайж байгаа эсвэл саяхан ажлаасаа гарсан гэж хариулжээ. Мэдээж энэ нь ажил олгогч нарын хувьд том асуудал. Ажилтан ажлаас гарах бүрд их мөнгө, цаг хугацааг тэд алддаг.

Гэхдээ менежерүүд тэдний хэрэгцээ шаардлагыг илүү сайн ойлгож, түүнд нийцүүлэх стратегийг хэрэгжүүлснээр залуу ажилчдыг авч үлдэх боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна.

"Үндсэндээ ажиллах хүчний салбар эвдэрсэн. Цар тахлаас болж ажлаас гарах их давалгааг үүсгэсэн. Гэхдээ энэ асуудлын гол нь биш. Энэ нь орчин цагийн ажилчдын хүлээлт, хэрэгцээ, шаардлага болон ажил олгогчийн амлаж буй зүйлийн хооронд асар том ан цав үүссэнээс болсон" гэж ажилчдыг хадгалах чиглэлээр мэргэшсэн зөвлөх компанийн "Retensa"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Чейсон Хэхт хэлэв.

Саяхан АНУ-ын 2417 насанд хүрэгчийн дунд хийсэн "Bankrate"-ийн  судалгаагаар "Z" үеийнхэн бусад үеийнхтэй харьцуулахад сүүлийн нэг жилд ажлаасаа гарч, шинэ ажилд орсон нь хамгийн өндөр байгааг тогтоожээ. Түүнчлэн "Z" үеийн ажилчдын 55 хувь нь дараагийн 12 сарын хугацаанд шинэ ажил хайх "маш их магадлалтай" гэж хариулсан бол шинэ мянганы үеийнхний 43 хувь, "X" үеийнхний 28 хувь, "baby boomers"-ийн 13 хувь нь  ажлаа солих сонирхолтой байгаагаа хэлсэн байна. "Энэ бол ажил олгогчдыг сэрээх хонхны дуу юм" гэж сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг боловсруулдаг "Big Blue Marble Academy"-ийн гүйцэтгэх захирал Жефф Вал хэлэв.  Тэрбээр хэлэхдээ,  цар тахлын дараа дэлгэрсэн "чимээгүй ажлаа орхиж явах", "өргөлдлөө өгөх" зэрэг хандлагуудын улмаас үүссэн ажиллах хүчний хомсдлыг шийдвэрлэхэд "Z" үеийн ажилчдыг авч үлдэх нь чухал гэдгийг онцолжээ.

Жишээ нь, нэг ажилтныг солих нь тухайн ажилтны жилийн цалингаас 1.5-2 дахин их зардал гардгийг  "Gallup" тооцоолсон байдаг. 

"АЖИЛ ХИЙХИЙГ ХҮССЭН ҮЕДЭЭ АЖИЛЛАХ"

Юун түрүүнд ажлын байрны уян хатан байдлыг сайжруулахаас эхлэх хэрэгтэй. Судалгаанд оролцсон "Z" үеийнхний 61 хувь нь илүү уян хатан байхыг хүсдэгээ хэлжээ.

"Z" үеийн ажилчид ажиллахыг хүссэн үедээ ажиллах сонирхолтой байдаг бөгөөд энэ нь уламжлалт ажлын байрны тодорхойлолттой нийцдэггүй. Тухайлбал, гэрээсээ ажиллах нөхцлийг үүнд дурдаж болно. 

"Z үеийн хүн бүр гэрээсээ ажиллахыг хүсдэг гэдэг нь өрөөсгөл. Үнэндээ тэдний хүсч буй зүйл бол ямар нэгэн зүйл тохиолдоход /өөрөө эсвэл гэр бүлийн гишүүн нь өвдөх эсвэл орон байранд нь засвар хийх зэрэгт/ уян хатан байдлыг хүсч байгаа юм" гэж "Олон үеийн ажлын байрыг хэрхэн удирдаж, амжилтанд хүрэх вэ" номын зохиолч Линдси Поллак тайлбарлажээ. Түүний хэлснээр "Гэрээсээ ажиллах нь маш үр дүнтэй байх боломжтой. Мөн ажилд нь хэрэгтэй зүйлс гэрт нь байхад хүсэлтийг нь хүлээж авахгүй байх нь ойлгомжгүй байдаг" гэсэн байна. Энэ уян хатан байдал нь  залуу ажилчдад илүү сайн амрахад тусална.

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн худалдааны байгууллага "SHRM"-ийн АНУ-ын 1000 ажилчны дунд явуулсан судалгаагаар, "Z" үеийнхний 63 хувь нь ажлын өдрийн төгсгөлд ажлын бус үйл ажиллагаанд оролцох хүсэлгүй гэсэн бол шинэ мянганы хүмүүсийн 54 хувь, X үеийнхний 44 хувь, "baby boomers"-ийн 33 хувь нь тийм эрч хүчгүй байдаг гэжээ.

Залуу ажилчдад амрах цагаа зохицуулахад нь туслахын тулд ажил олгогчид тодорхой нөхцөлд цалинтай чөлөөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Залуус амьдралаа авч явж, зохицуулахын тулд уян хатан байдлыг хүсч байгаа юм. Мөн тэдний хувьд өсөлт дэвшил чухлаар тавигддаг. Ажил олгогчид ажлаас гарч буй ажилтантайгаа халагдах ярилцлагыг хийх ёстой байтал ихэвчлэн ажилд нь авч үлдэхийг зорьсон ярилцлага хийдэг. 

Мөн "Z" үеийнхний хувьд ажил олгогчтойгоо хүчтэй холбоо тогтоохын тулд байнгын харилцаа холбоо чухалчилдаг. Жишээлбэл, "Big Blue Marble Academy"  ажилчидтайгаа ойлголцохын тулд сар бүр кофетой уулзалтыг тогтмол зохион байгуулдаг гэж хэлсэн. Энэ нь  итгэлцэл, хүндлэлийг бий болгож, үе хоорондын хуваагдлыг бууруулж, уян хатан байдлыг харуулдаг гэх зэргээр өргөн хүрээний ач холбогдолтой байдаг аж. Мөн технологи ашиглан харилцаа холбооны янз бүрийн арга замыг эрэлхийлэх нь  залуучуудад илүү хүрч чаддаг байна. 

ЭХ СУРВАЛЖ: YAHOO FINANCE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-04 213.87.139.16

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-04 202.126.89.12

Dude, its based on 1st world countries. Манай улс иймэрхүү зүйлсд дэндүү ядуудна л даа.

Avatar

Нэргүй 2023-07-04 66.181.161.44

z үе үхэр монголчуудад ямарч хамаагүй гадныханд хамаатай үхэр монголчуудад үе энэ тэр гэж байхгүй

Avatar

зочин 2023-07-04 66.181.160.51

зөвхөн Монголд л энэ Z иймэрхүү нэр бодож олоод залхуурдаг үе байна.

Avatar

Нэргүй 2023-07-04 203.91.115.39

Ямар ч Z үе гэж байхгүй. Зүгээр л нийгэм нь өөр байгаа юм. Z энэ тэр ч гэх шиг. Ялгаагүй наад хүүхдүүд чинь 20 жилийн дараа шинэ үеэ ойлгохгүй л байх болно. Энэ чинь зүгээр л хүний мөн чанар. 2000 жилийн өмнө эртний Ромд ч "Одооны хүүхдүүд арай дэндлээ" гэдэг үг байж л байсан нь тэр үеийн сурвалжид бичээтэй өнөөг хүрсэн байдаг л юм

Avatar

zoob 2023-07-04 122.201.23.99

hard time makes tough man, tough man makes pleasing days, pleasing days makes helpless man, helpless man makes hard time

Avatar

Nigger 2023-07-04 202.126.89.12

Mongolia stuck at hard times for 500 years.

Avatar

Зочин 2023-07-04 202.126.89.164

Ер нь тийм үе, ийм үе гэж юу байдаг юм. Ийм нэр өгдөг асуудлыг өөртэйгөө таарсан нэг сүрхий тэнэг амьтан зохиосон ухаантай юм бишүү. Одооны хэллэгээр бол од болох гэсэн тэнэг. Уг нь тэдээд оныхон, тэд дүгээр зууныхан, одоо, өмнө, хойт үеийнхэн л гэж яригддаг байсан байлгүй. Z үе ч гэх шиг. Цагаан толгойн үсэг дуусанадаа. Яг үнэндээ их хөгжил гэдэг их сүйрэлрүү явуулдаг. Хөгжиж байна гэж байгаль орчноо сүйрүүлсээр байна. Ямарч юм эерэг гэхээсээ сөрөг нөлөө нь их байдаг шүү.

Avatar

Нэргүй 2023-07-04 202.9.40.56

Манайх цалингаа яг цагтаа тавьдаг, барууны соёлтой, найрсаг уур амьсгалтай компани. Би өмнө нь 6 өөр байгууллагад ажиллаж байсан, хамгийн сайн нь энд байна. Гэтэл зарим нэг залуучууд орж ирээд гарчих юм, бүх юм нь бэлэн, удирдлага нь ч ойлгодог, сэтгэл болон цаг гаргадаг байхад хаяж яваад… Азгүй гэх үү? Сэтгэлгүй, эрмэлзэлгүй гэх үү?

Avatar

зооб 2023-07-04 122.201.23.99

гүэ яаахавдээ тэд технологитой илүү ойр байна, цахимаар мөнгө олж болох олон хялбар аргуудыг ашгилаж байна. ганц бет тавиад л 3-4 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгө олчихож байна ж.нь

Avatar

Zochin 2023-07-04 202.126.89.29

ene sudalgaa manaid tuich hamaagui. ene chin amerikiin 1 sudalgaag prchuulj huulsanaa….. te? amerikiin zueiihen gesen bol boloh blaa.

Avatar

Бадарч тахар 2023-07-04 66.181.191.71

Монголд Х үёийнхэн харуул маруул хийж байгаа ! Ээлжээ тарчихаад архи ру ордог хүмүүс дэ !

Avatar

зочин 2023-07-04 192.82.74.154

Z үеийг төлөвшүүлж бэлтгэдэг дунд ахмад үеэ ажлаас шахан зайлуулсаны гор л доо. аль ч үеийнхэн дөнгөж ажлаа эхэлж байхдаа ажлаа ойлгож мэдэж тогтох хүртлээ хүнд үеийг даван туулдаг ш тээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж