
Энэ оны гуравдугаар сард Хятадын Гадаад хэргийн яамны сайд Яанг Жиечи тус хоолойг энэ оны сүүлээр гэхэд баригдаж дуусах ба 2011 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх болно гэж ярьж байсан юм. Оросын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”, газрын тосны хоолойн монополь “Транснефть” болон Хятадын төрийн өмчийн “China National Petroleum Corporation” (CNPC) нар хамтран энэ төслийг хэрэгжүүлж байгаа ажээ. Гэрээний дагуу Хятадын тал Оросын компаниудад газрын тос дамжуулах хоолой барихад нь зориулж 25 тэрбум ам.доллар зээлүүлсэн байна. Үүний хариуд Оросын тал 2011-2030 он хүртэлх хугацаанд жил тутам 15 сая тонн газрын тос шахах гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хэмээн “РИА Новости” агентлаг дамжуулж байна.
Т.БАДРАХ