Хятад улсаас Номхон далайд цэргийн эмнэлгийн хөлөг онгоц ажиллуулж эхэлжээ. Энэ нь АНУ болон түүний холбоотнуудтай өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед Хятад улс нь "хариуцлагатай" гэх дүр төрхийг бүрдүүлэхийг хичээж байгаатай холбоотой аж. Тус цэргийн эмнэлгийн хөлөг онгоц нь Кирибати, Тонга, Вануату, Соломоны арлууд, Зүүн Тимор зэрэг улсуудаас дуудлага хүлээн авч ажиллах гэнэ.
14,300 метр тонн жинтэй "Энх тайвны хөлөг" нь Хятадын ердийн сөнөөгч онгоцноос том юм. Цэргийн эмнэлгийн хөлөг нь "Эв найрамдлын номлол"-ын хүрээнд БНХАУ-ын иргэд болон зочилж буй улс орныхоо оршин суугчдад эмнэлгийн тусламж үзүүлэх болно гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ. Хажуу талдаа улаан загалмай бүхий таних тэмдэгтэй цагаан өнгийн хөлөг онгоц 2008 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийн 40 гаруй улсад очиж ажиллажээ.
Хятад улс сүүлийн жилүүдэд Номхон далайд харилцаа холбоогоо хөгжүүлж, бүс нутгийг өөрсдийн нөлөөллийн бүс гэж үздэг АНУ болон холбоотон Австрали, Шинэ Зеландыг гайхшруулж байна.
Хятад улс өнгөрсөн жил Соломоны арлуудтай аюулгүй байдлын гэрээ байгуулсан бөгөөд Номхон далайн бусад орнуудтай ижил төстэй харилцаа тогтооно гэж найдаж байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Соломоны арлуудтай харилцах нь үлгэр жишээ болж чадна гэж мэдэгджээ.
Харин АНУ нь тус бүс нутгийн санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлэхээ амласан бөгөөд 30 жилийн дараа өнгөрсөн хоёрдугаар сард Соломоны арлуудад Элчин сайдын яамаа нээсэн. Мөн Вануату улсад Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард Тонга улсад Элчин сайдын яамаа нээж, Папуа Шинэ Гвинейтэй батлан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ