Шведийн гадаад бодлогын тээг нь Коран судар болов

Хуучирсан мэдээ: 2023.07.03-нд нийтлэгдсэн

Шведийн гадаад бодлогын тээг нь Коран судар болов

Шведийн гадаад бодлогын тээг нь Коран судар болов

Стокгольм дахь сүмийн гадаа Коран судар шатаасантай холбогдуулан Иран улс Шведэд шинэ Элчин сайдаа илгээхгүй гэж Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан  мэдэгдэв. Исламын шашинтнуудын Курбан баярын эхний өдөр буюу өнгөрсөн Лхагва гаригт Стокгольм хотын төв сүмийн гадна нэгэн эрэгтэй Коран судрыг урж, шатаасан юм.

Шведийн цагдаа нар ариун номыг шатаасан этгээдийг угсаатны болон үндэсний бүлэглэлийн эсрэг ухуулга хийсэн гэж буруутгажээ. Харин тэр эрэгтэй ярихдаа, "Иракийн дүрвэгсдийг хориглохыг эрэлхийлсэн" гэж үйлдлээ тайлбарласан байна. Ираны Гадаад хэргийн яамнаас Шведийн Хэргийг түр хамаарагчийг дуудаж тайлбар авсан бөгөөд исламын шашны хамгийн ариун нандин зүйлсийг доромжилсон хэрэг үйлдлээ буруушаав.

Амирабдоллахиан  твиттертээ "Хэдийгээр Швед улсад суух шинэ Элчин сайдыг томилох захиргааны журам гарсан ч Шведийн засгийн газар ариун Коран судрыг бузарлах зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор Элчинг илгээх ажиллагаа түр хойшилсон" гэжээ. Тэрбээр хэр удаан хугацаагаар Элчин сайдаа Швед рүү явуулахгүй байх тухай дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.

Шведийн цагдаа нар Коран судрыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулах тухай сүүлийн хэд хэдэн өргөдөлд татгалзсан ч шүүхээс үг хэлэх эрх чөлөөнд халдсан гэж үзэн эдгээр шийдвэрийг хүчингүй болгожээ. Өнгөрсөн Лхагва гаригт болсон жагсаалыг зохион байгуулах зөвшөөрөлдөө Шведийн цагдаа нар "Коран судар шатаахтай холбоотой аюулгүй байдлын эрсдэл, үр дагавар нь гадаад бодлогын үр дагавартай байж болох учраас жагсаалын зөвшөөрөл нь хэрэгсэхгүй болгох ёстой" гэж мэдэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж