“Ахмадуудын гуравны нэгийнх нь л тэтгэвэр дорвитой нэмэгдэнэ гэдгийг хэлсэн”

Хуучирсан мэдээ: 2023.07.03-нд нийтлэгдсэн

“Ахмадуудын гуравны нэгийнх нь л тэтгэвэр дорвитой нэмэгдэнэ гэдгийг хэлсэн”

“Ахмадуудын гуравны нэгийнх нь л тэтгэвэр дорвитой нэмэгдэнэ гэдгийг хэлсэн”

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар дараах тодруулгыг хийлээ.


-Долдугаар сарын 1-ээс тэтгэвэр нэмэгдсэн ч ахмадууд бухимдалтай байна. Өндөр тэтгэвэр авдаг ахмадуудынх нь их нэмэгдээд, бага тэтгэвэр авдаг нь 50 мянган төгрөгөөр нэмэгдлээ гэж шүүмжилж байна. Шалтгаан нь юу юм болоо?

-Засгийн газраас тэтгэврийг итгэлцүүрээр нэг нэмээд, мөн, бүх ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмсэн.  Тэтгэврийн зөрүүг арилгана гэдгийг манай ахмадууд нэг нь 500 мянга, нөгөө нь 1 сая төгрөгийн тэтгэвэр авч байхад дундажлаад 750 мянган төгрөгийн тэтгэвэр олгох ёстой гэж ойлгоод байдаг. Гэтэл өндөр НДШ төлсөн, олон жил төлсөн гэдэг хоёр үзүүлэлтээр тэтгэврийг тогтоодог. Цалингаасаа 24 хувиар НДШ төлдөг.  Ямар орлого олж байна түүнээсээ л НДШ төлж байгаа. Таван сая төгрөгийн цалинтай хүн бараг 1 сая төгрөгийн НДШ төлнө гэсэн үг. Тэгэхээр төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тэтгэвэр авах ёстой гэдэг хууль манайд үйлчилж байгаа.

Иргэд мань зөв ойлгоорой. Саяных бол төсвийн тодотгол. Бүтэн жилийн төсөв биш. Нэг их наяд төгрөгөөр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Манай ахмадууд “ тэтгэвэр 550 мянга болж байна” гээд бухимдаж байгаа нь үнэн. Саяхан болтол манай төрийн албан хаагчдын цалин 565 мянган төгрөгөөс эхэлж байсан. Дээр нь татвар төлнө, НДШ төлнө. Энэ утгаараа тэтгэвэртэй харьцуулах юм бол 217.7 мянган төрийн албан хаагчдын цалинг дорвитой нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Төрийн албан хаагчдын хагас жилийн цалингийн нэмэгдэл 1 их наяд болно гэдэг нь ирэх жил төрийн албан хаагчдын цалингийн сан 2 их наядаар нэмэгдэнэ гэсэн үг.

Тэтгэврийн зөрүүг 10-аад жил арилгаагүй байсныг арилгах арга хэмжээ авлаа. Тухайн үеийн цалинг итгэлцүүрээр нэмэгдүүлээд өнөөдрийн түвшинд хүргээд 20 жил ажилласан бол 45 хувиар боддог. Хамгийн өндөр цалин авч байсан таван жилээс нь сонгож тэтгэврийг тогтоодог. Тийм учраас тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилээс гадна тухайн үеийн авч байсан цалин чухал байдаг. Ахмадууд тэтгэврээ буруу байна, дутуу байна гэж үзэх юм бол харьяа аймаг, дүүрэг, сумынхаа Нийгмийн даатгалын хэлтэтс хандаад шалгуулж, залруулж болно. Хүүхдийн мөнгөн дээр асуудал гарч байсан шиг тэтгэвэр дээр бас асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй.

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Манай аав 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байж байгаад нэг сая 30 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг боллоо. Тэтгэвэр нь энэ хэмжээгээр нэмэгдсэнд баяртай байна” гээд нүүр номын хуудсандаа жиргэлээ. Гэтэл 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан ахмадынх 550 мянга болсон. Хэнийх нь 1 сая төгрөгт хүрдэг, хэнийх нь 600 мянган төгрөгт ч хүрдэггүй юм бэ гээд л харьцуулаад байна л даа?

-Би хэлээд байна шүү дээ, тэтгэврийн ялгаатай байдал гэдэг энэ биш. 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн, 1 сая төгрөгийн тэтгэвэртэй хоёрыг нийлүүлж байгаад 750 мянган төгрөг болгох бол тэтгэврийн зөрүү арилах биш.  1990 хэдэн оны үед 30 жил багшилж байгаад тэтгэвэрт гарсан багш,  гурван жилийн өмнө 30 жил багшлаад тэтгэвэрт гарсан ахмад хоёрын тэтгэвэр хэт зөрүүтэй байж болохгүй. Нэг нь эрт тэтгэвэрт гарснаас болоод тэтгэвэр нь бага, нөгөө нь хожуу тэтгэвэртээ гарснаар өндөр тэтгэвэртэй.  Ижил мэргэжлээр ижил хугацаанд ажилласан байхад инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмээгүйгээс болж, зөрүү үүссэн байсан. Тийм учраас энэ удаад тэтгэврийн зөрүүг ойртуулах арга хэмжээ авсан. Тэтгэвэр бол хүүхдийн мөнгөтэй адилхан бүгдэд нэгэн ижил 100 мянган төгрөг ологдог асуудал биш. Өнөөдрийн залуучууд ч гэсэндээ таван сая төгрөгийн цалин аваад 1 сая төгрөгийн НДШ- төлж байгаа нь хайран л байгаа.

Хүмүүс бага тэтгэвэртэйд их нэмээд, их тэтгэвэртэйд бага нэмэх ёстой гэдэг. Хэрвээ ингэж нэмбэл Засгийн газрын шийдвэр Үндсэн хуулийн Цэц дээр очоод унана.  НДШ бол татвар биш. Би нийгмийн даатгалын баталгаагаа хангах гэж төлсөн, надад их төлнө гэж төлсөн гэдэг асуудал үүснэ. Тэтгэхээр тэтгэвэр гэдэг бол нэгдүгээрт, өндөр цалин, хоёрдугаарт ажилласан жил.

Анхнааасаа бид энэ шийдвэрийг гаргахад ахмадуудын гуравны нэгийнх нь тэтгэвэр итгэлцүүрээр дорвитойхон нэмэгдэнэ гэж хэлж байсан.  Маш олон хүн “Би олон жил НДШ төлсөн” гэдэг асуудлыг ярьж байна лээ. Цалингийнх нь хэмжээ бага байх тусам хэцүү. Олон жил ажиллах тусам 20-иос дээш жил ажилласан нөхцөлд 1.5 жилдээр нэмж тооцдог. Гэхдээ цалингийн хэмжээ бага байх тусам нэмээд нэмээд тэтгэвэр бага байдаг.

УИХ-аас Нийгмийн даатгалын тухай хуулийг баталлаа. Инфляцтай уялдуулж, тэтгэвэр нэмдэг болно. Шинэ хуулиар ирэх оноос эхлээд НДШ-ийн 17 хувиас 2 хувь нь бидний нэр дээр хуримтлал болж үүснэ. Жилдээ 370 тэрбум төгрөгийн хуримтлалыг үүсгэнэ.

Иргэн таны даатгалыг мөнгөжүүлнэ гэсэн үг.  Та хэр хуримтлал үүсгэнэ, 2040 оноос инфляциар тооцоод хуримтлуулсан мөнгөнийхөө хэмжээгээр тэтгэвэр авна гэсэн үг. Хэн их хуримтлал үүсгэнэ, тэндээсээ тэтгэвэр авна. Бага хуримтлал үүсгэвэл бага тэтгэвэр авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
21
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж