Өнгөрсөн амралтын өдөр жуулчид зорчиж явсан автомашин пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гарсан. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны долдугаар сарын 01-ний 11:35 цагт Төв аймгийн Аргалант сум, Уушгийн хөтөл гэх газарт “Зам тээврийн осол гарсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байжээ. Улмаар УАЗ маркийн тээврийн хэрэгслийн жолооч 61 настай, эрэгтэй “Т” болон орчуулагч 37 настай, эмэгтэй “Б” нар гэмтэж эмнэлэгийн байгууллагад эмчлүүлж байна.
УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд Солонгос улсын хоёр иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртээгүй. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.
Иргэд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ учирч болзошгүй эрсдэлийг сайн тооцоолох, хурд хэтрүүлэхгүй байх, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэлээ.
Холбоотой мэдээ