"Тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоосон"

Хуучирсан мэдээ: 2023.07.03-нд нийтлэгдсэн

"Тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоосон"

"Тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоосон"

Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр /2023.07.03/ мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төв, хөдөө, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх маршрутыг батлах, тээврийн замд харгалзан хүргэх ажлыг энэ сарын 07-16-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдсэн байна.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниуд тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж