Австрали: Сэтгэл гутралд сэтгэцэд нөлөөлөх бодисын эмчилгээг зөвшөөрөв

Австрали: Сэтгэл гутралд сэтгэцэд нөлөөлөх бодисын эмчилгээг зөвшөөрөв

Австрали: Сэтгэл гутралд сэтгэцэд нөлөөлөх бодисын эмчилгээг зөвшөөрөв

Австрали улс нь сэтгэцийн эмч нарт сэтгэл гутрал эсвэл гэмтлийн дараах стресстэй өвчтөнүүдэд сэтгэцэд нөлөөлөх тодорхой бодисыг  бичиж өгөхийг зөвшөөрсөн анхны улс болжээ.  Австралийн эмч нар энэ долоо хоногоос эхлэн "MDMA" гэгддэг  экстази бэлдмэлийг  гэмтлийн дараах стресст орсон хүмүүст, сэтгэцэд нөлөөлөх мөөгний бодис болох псилоцибинийг хүнд сэтгэл гутралтай өвчтөнүүдэд бичиж өгөх эрхтэй болж байна.

Улмаар дээрх хоёр эмийг Австралийн Эмчилгээний барааны удирдах газраас зөвшөөрөгдсөн эмийн жагсаалтад оруулжээ. Гэхдээ Австралид сэтгэцэд нөлөөлөх бодисууд нь үнэтэй байдаг бөгөөд энэ төрлийн эмчилгээ нь нэг өвчтөнд багадаа 10 мянган ам.доллар болох гэнэ. 

Уг шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан ч долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн аж. Эрдэмтэд уг шийдвэрийг сайшааж, "Австрали улс энэ салбарын судалгааны тэргүүн эгнээнд орж байна" гэж мэдэгджээ. Монашийн эмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Мэдрэлийн анагаах ухааны нээлтийн төвийн дэд захирал Крис Лангмиад хэлэхдээ, "Сүүлийн 50 жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн байнгын асуудлуудыг эмчлэхэд маш цөөхөн ахиц гарсны нэг нь энэ боллоо" гэж хэлсэн байна. 

Тухайлбал, АНУ-ын хоёр муж улсад дээрх хоёр эмийг өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн аж.  Тодруулбал, Орегон муж нь насанд хүрэгчдэд псилоцибин хэрэглэхийг анх удаа хуульчилсан бөгөөд Колорадод 2022 онд псилоцибин хэрэглэхийг гэмт хэрэг гэж үзэхээс татгалзсан байна.

Хэдийгээр АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас сэтгэцэд нөлөөлөх бодисын эмчилгээний талаар судалж байгаа ч Австрали, Америкийн эмнэлгийн мэргэжилтнүүд бодисын эмчилгээний үр дүн, хий юм хардаг сэтгэцийн эмгэгийн эрсдлийн талаар илүү их судалгаа хийх шаардлагатайг анхааруулжээ. 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-03 213.87.151.179

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Дэлхий үүнийг ойлгож байгаа..ккк 2023-07-03 202.21.104.2

Сэтгэл гутрал, травм,цочрол айдсаас үүдэлтэй энергийн блокоос болоод зарим хүмүүс дотогшоогоо түгжигдэж, орчинтойгоо харьцаж чадахаа больдог. Тэдэнд сэргээш хэрэгтэй. Энэ бол эмчилгээ. Олон хүн ийм байдлаас гарах гэж ядаж байхад эрүүл саруул хүн-малнууд м*нс**р*х гаж донгоосоо болоод нууцаар хэрэглэдгээс болоод маш хатуу хяналттай бн. Өвчтэй хүндээ гаднаас сэргээш агуулсан ургамлын бэлдмэл авч өгье ч гэсэн чадахгүй. Монголдоо асар хортой хүчтэй эмээр бмбөгдсөөр алж бн ш дээ. Яагаад ийм юм бэ?

Avatar

ЗӨВ! 2023-07-03 202.21.104.2

Маш зөв. Муусайн хар тамхичдаас болоод сэтгэцийн эм, эмчилгээ маш үнэтэй, хэтэрхий хатуу хяналттай болсон нь энэ төрлийн өвчтэй хүмүүс, тэдний ар гэрт маш хүнд тусч байгаа. Монголд цөөн тооны гаж нөлөөтэй эм оруулж ирдэг, тэрийгээ таарсан таараагүй бүх өвчтөндөө уулгадаг. Гэтэл дэлхий дээр гаж нөлөө багатай олон эм, эмчилгээ гарсан. Хүн бүхний өвчин, бие организм өөр2.Бид сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүстээ дэндүү харгис хандаж бн.Эдгэх байсан ч гэсэн тэднийг хэнч биш, зомби болгож бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж