"Хүнсний ноцтой зөрчил илэрвэл ХХААГ-т мэдээлэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2023.07.03-нд нийтлэгдсэн

"Хүнсний ноцтой зөрчил илэрвэл ХХААГ-т мэдээлэх боломжтой"

"Хүнсний ноцтой зөрчил илэрвэл ХХААГ-т мэдээлэх боломжтой"

Баяр наадмын өдрүүдэд хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөмжийг Хнүс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хүргэлээ.

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын ахлах мэргэжилтэн Я.Батцагаан:

Үндэсний их баяр наадам ойртож байгаатай холбогдуулан ард иргэдийг хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвараас урьдчилан сэргийлүүлэх үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Баяр наадмын үеэр худалдан авалт ихсэж, бараа бүтээгдэхүүнийг нөөцөлдөг тул тухайн бараа бүтээгдэхүүний шошгыг харах хэрэгтэй. Барааны шошго дээр заавал байх ёстой есөн мэдээлэл байдаг. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн 4-р зүйлд заагдсан байдаг.
  • Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа үйлдвэрлэсэн он сар өдрийг балласан эсэхийг шалгах
  • Хадгалах хугацаа болон дуусах хугацааг харах
  • Сав баглаа боодол гэмтсэн эсэхийг шалгах
  • Гарал үүсэл тодорхой эсэхийг шалгах

Дээрх шаардлагад нийцээгүй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.

Мөн хадгалах хугацаанаас илүү хадгалах горим нь чухал үзүүлэлт байдаг. Иймээс  хадгалах горимыг шалгаж авахдаа дэлгүүрийн хөргөгч болон хөргүүрийн температурын заалтыг тухайн бүтээгдэхүүний шошго дээрх заалттай тулгаж авах хэрэгтэй. Үндэсний их баяр наадмыг угтаж ХХААХҮ-ны салбарын хяналтын газар аймаг нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийнэ. Иймд ноцтой зөрчил илэрвэл харьяалах хүнс хөдөө аж ахуйн газрынхаа утсанд мэдээлэх боломжтой.

Ж.Даваадулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж