"Далай бол Японы хувийн бохирын суваг биш"

"Далай бол Японы хувийн бохирын суваг биш"

"Далай бол Японы хувийн бохирын суваг биш"

Япон улс Фүкүшимагийн цөмийн ослын талбайгаас нэг сая гаруй шоо метр цэвэршүүлсэн усыг Номхон далайд цутгах зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа нь Хятад зэрэг хөршүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч байна. Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси маргааш Японд айлчилж, үйл явцын аюулгүй байдлын талаарх эцсийн тайланг танилцуулж, Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши зэрэг албаны хүмүүстэй уулзана. Мөн Японы дотоодын цөмийн зохицуулагч мөн чухал дүгнэлт гаргахаар төлөвлөж байна.

Энэ хоёр дүгнэлтэд үндэслэн 500 орчим олимпийн усан сантай тэнцэх хэмжээний цацрагийн бохирдлыг нь "цэвэршүүлсэн" усыг далайд асгахыг шийднэ. 

Японд 2011 онд болсон газар хөдлөлт, цунами нь Чернобылаас хойшхи дэлхийн хамгийн том атомын гамшгийг үүсгэсэн бөгөөд Фүкүшимагийн талбайг бүрэн татан буулгахад шаардлагатай алхам нь хэдэн тоннын аварга цилиндрүүдэд хадгалагдаж буй усыг асгах юм. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цөмийн тогоонуудыг хөргөхөд ашигласан цацрагийн бохирдолтой их хэмжээний усыг Япон улс тусгай талбайд хадгалсаар байгаа ч багтаамж нь дүүрчээ.

Фүкүшимагийн 1000 орчим агуулах сав 2024 оны эхээр хүчин чадлаараа ажиллах тул Японы засгийн газраас  усыг далайд асгахад аюулгүй, үйлдвэрлэлийн стандартад нийцсэн, зайлшгүй шаардлагатай гэдгийг бусад улс орнуудад баталж байна. Түүнчлэн цөмийн станцтай бусад орнууд ижил төстэй шингэрүүлсэн хог хаягдлыг аюулгүйгээр хаядаг гэв. 

Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ, "Далай бол Японы хувийн бохирын суваг биш" гэж анхааруулаад, хөршүүд болон Номхон далайн арлын орнуудад эрсдэл дагуулна гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр Японы үйлдлийг "бүх хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг эрсдэлд оруулсан хувиа хичээсэн алхам" гэж нэрлэжээ.

Түүнчлэн бохир усыг далайд асгах нь ирээдүйн нөөцөд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлолын улмаас Өмнөд Солонгост  далайн давсыг ихээр худалдан авч, нөөцөлж байгаа эрэлт эрс нэмэгджээ. Сөүлийн төв засгийн газар Японы төлөвлөгөөний эсрэг олон нийтэд байр сууриа илэрхийлээгүй байгаа. Гэхдээ Йомиури сонин болон Өмнөд Солонгосын Ханбук илбо сэтгүүлээс өнгөрсөн тавдугаар сард явуулсан судалгаагаар, судалгаанд оролцогчдын 84 хувь нь далайд бохир ус асгахыг эсэргүүцсэн байна.

Фижи, Папуа Шинэ Гвиней, Австрали зэрэг 18 улсаас бүрдсэн Номхон далайн арлуудын форум Япон улсыг өөр хувилбаруудыг авч үзэхийг уриалж, эрсдэлийн талаар нэмэлт хэлэлцүүлэг хийхийг уриалжээ.

Япон улс 2011 оноос хойш Фүкүшима Дай-ичи атомын цахилгаан станцын талбайд хуримтлагдсан 1.3 сая шоо метр цэвэршүүлсэн бохир усыг үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөж байгаагаа 2021 онд зарласан.

Японы эрчим хүчний корпорациас мэдээлснээр, 1000 орчим агуулах савны даац ирэх оны хоёроос зургадугаар сарын хооронд хамгийн дээд хүчин чадалдаа хүрэх гэнэ. 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОЛОНГОС 2023-07-03 14.50.183.45

ЭНЭ МЭДЭЭЛИЙГ СОЛОНГОСИЙН ХИМИЙН ХИЧЭЭЛ ДЭЭР БИЕ ДААЛ ГЭД ӨГДИЙМДАА ОДОО ХИЙГЭД СУУЖИН

Avatar

Zochin 2023-07-03 150.129.141.54

yamar ch ayulgui yum bol dalairuu asgah bish dotooddoo heregleech. Gazar tarialandaa ashigla, nuurluugaa tsutga.

Avatar

Нэргүй 2023-07-03 213.87.151.179

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

DR LUCIEN PYE 2023-07-03 197.210.85.122

Би Бхавин эмнэлгийн доктор Люсиенпьегийн ачаар Монголоос ирсэн Эрдэнэбат байна
Энэтхэг тэд миний бөөрийг 790,000 доллараар худалдаж авсан, тэдэнд илүү их бөөр хэрэгтэй
Хэрэв та зарах гэж байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
чиний бөөр ч бас чинээлэг бай

Avatar

Нэргүй 2023-07-03 101.113.154.61

Зайл п***а минь. Өөрөө тэр бөөрөө ургуулаад зарахгүй юу! Google translate гэж балай юмаар орчуулсан бололтой юм. Ямар ч утга алга

Avatar

Нэргүй 2023-07-03 46.135.9.125

10 ЖИЛИЙН ӨМНӨ ӨЧНӨӨН ТОННООР НЬ АСГАЧИХСАН ШҮҮ ДЭЭ,НОМХОН ДАЛАЙ АЛЬ ХЭДИЙН БОХИРДЧИХСОН,ЗАГАС ДАЛАЙН АМЬТАД МУТАЦ БОЛСОН.

Avatar

Иргэн 2023-07-03 64.119.21.48

Японы засгийн газар хүн төрөлхтөн, байгаль эх дэлхийн эсрэг гэмт хэрэг хийхээ зогсоох ёстой. Тийм л аюулгүй юм бол өөрсдөө тэрнийгээ батлаад, савлаад уух хэрэгтэй шүү дээ. Чадахгүй байж

Avatar

Нэргүй 2023-07-03 139.5.217.70

China bol medegdekhguigeer asgaj l baigaa,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж