Дээд шүүх: Намуудын хүсэлтийг хэлэлцэнэ

Дээд шүүх: Намуудын хүсэлтийг хэлэлцэнэ

Дээд шүүх: Намуудын хүсэлтийг хэлэлцэнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2023.07.03/ болно. Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.4)-ийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэнэ.

Шүүх хуралдааны дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээлгэх журмын талаар албан ёсны тайлбар гаргах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх юм. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг батлах, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Иргэний зориг ногоон намын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын либерал намын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Иргэний хөдөлгөөний намын дарга болон хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын Либерал Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр товложээ.

Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-03 213.87.151.179

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-07-03 202.126.89.183

Комедиан гээд нэр зүүчихсэн г*** бацааны нам гэдэг бол илжигний б**с л болох байх. Сагсуу солиот Сосорбарамаар тархиа угаалгасан, Элбэгдоржид бөгсдүүлдэг г*** бацаан бол зүгээр л нэг алиалагч шүү дээ.

Avatar

Зочин 2023-07-03 103.57.95.252

Либериал ардчилсан нам гэнэ үү.АН-л ийм үзэл баримтлалтай биз дээ Эсвэл нацист нам болчихсон юм уу. Либерал ардчиллын замын төгсгөл нь нацизм гэдэг.

Avatar

зочин 2023-07-03 202.9.47.6

Либериал үзэл Монголчуудыг хооронд нь яс хаяж хор найруулж цөсийг хөөргөсөн олон намын хэрэггүй 5 нам хангалттай шд

Avatar

mglchuud 2023-07-03 64.119.20.24

yun nam be ** batsaanuud odoo ail ger bolj toglohoo boliochee uhsen atsnii chin nam

Avatar

Нэргүй 2023-07-03 202.131.245.34

энэ бүр албаар ингэж андуурч байгаа байхдаа.. либерал ардчилсан нам гэж нэг хөгийн жонхуугийн халасны нам байдын.. нэрээ Ардчилсан Монгол ялна гэж өөрчлөх гээд саяхан бүтэлгүйтсэн.. тэр намтай Амраагийн Либертари намыг анддуурч энтр.. Амраа намаа бүртгүүлэх өргөдөлөө өгөөгүй байсан биздээ.. гарын үсгээ зуруулаал явж байсаншд.. эргүү тэнэг нийтлэлч минь гарчигаа солиорой..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж