Ш.Батхүү нарт холбогдох хэргийг хэлэлцээд Г.Амарбатыг цагаатгасныг хүчингүй болгов

Ш.Батхүү нарт холбогдох хэргийг хэлэлцээд Г.Амарбатыг цагаатгасныг хүчингүй болгов

Ш.Батхүү нарт холбогдох хэргийг хэлэлцээд Г.Амарбатыг цагаатгасныг хүчингүй болгов

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн Баасан гаригт/2023.06.30/ болж, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалан 109 сая ам.долларын зээл авч хохироосон “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцжээ. Тодруулбал, дээрх хэрэгт холбогдуулан Ш.Батхүүгээс гадна  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, мөн тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн захирал асан Б.Мөнхжаргал, мөн тус үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна.

Ингээд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээс  Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөн давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалд зохих өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураасан, буцаан олгосон зарим заалтыг хүчингүй болгох, зөвтгөн өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.

Сануулахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Амарбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Ш.Батхүүг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, хуурамч бичиг баримт үйлдэн, ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг албан тушаалаа ашиглан үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Улмаар Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар нийт 10 жил хорих ял оногдуулсан байна.

Ч.Ганзоригийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, уг гэмт хэрэгт Б.Мөнхжаргалыг хамжсан гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд нь 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Э.Сүрэнг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэм буруутайд тус тус тооцож, 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Ш.Батхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон байна.

https://www.facebook.com/mncourt/videos/1114133766657295

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-03 66.181.170.82

Xeregsexgui bolgood baixdaa yadag baina aa

Avatar

зочин 2023-07-03 43.242.243.70

Эд нарт торгууль бол шүлсээ хаяхтай адтл өчүүхэн зүйл.

Avatar

Ard 2023-07-03 66.181.176.235

ГОК ийнхноос нэг нь ч ял авсангүй шүүгч нар нь авилга авсан бна

Avatar

Ard 2023-07-03 66.181.176.235

109 saya dollar iin heregiig 14 saya tugruguur torgoj ch bh shig onigoo, ene ulsad avilga iin hereg hezee ch zogsohguee ulam delgersen devjih bolno!!!!

Avatar

Нэргүй 2023-07-03 213.87.151.179

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-03 103.26.195.225

АРАЙ ДЭНДЭЖ БАЙН АА ХАР АВИЛГАЧ ХУЛГАЙЧДЫГ … ШҮҮХ АВИЛГАЧ УЛС ТӨРЧДИЙН ХАЛААСАНД ОРЖ ШУДАРГА ШҮҮХ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ

Avatar

Нэргүй 2023-07-03 64.119.22.196

109 сая долларыг нь энэ хулгайчаар төлүүлсэнүү эрдэнэт үйлдвэр төлөвүү мэдээлэлээ олигтой хийх сэтгүүлч алга уу

Avatar

ГОК-ын хулгайч нарыг шоронд хийх хэрэгтэй 2023-07-03 103.26.194.195

Ч.Ганзориг, Г.Амарбат нар илэрхий Ш.Батхүүтэй хуйвалдаж мөнгө угаасан байхад яагаад прокурор цатаатгадаг билээ. Олны дунд хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. ГОК-ын орлогч захирал байсан Г гэгч нөхөр үйлдвэрээс хулгайлсан мөнгөөрөө Лондонд 2 сая паундаар хаус худалдаж авсан байсныг АТГ илрүүлж хурааж авсан гээд FM болон сошиалаар яриад байсан. Тэр хулгайчийн нэрийг зарлаач ээ.

Avatar

Зочин 2023-07-03 66.181.160.25

Ч.Ганзоригын хөрөнгийг хураах байсан юм. ҮХЯ, Сангийн яаманд сайд хийж Говь амралтын цогцолбор барих мөнгөө хулгайлсан. Улмаар улам шунаж Эрдэнэт үйлдвэрээс хэдэн сая доллар хулгайлсан Батхүүгийн хамсаатан шүүдээ. Ял завшиж байна даа. Монголын шүүх гэж арайчдээ. Солонгос Хятадуудаас сурмаар юм. Хятадад байсан бол Ч.Ганзориг шороонд булагдсан байх.

Avatar

Зочин 2023-07-03 66.181.160.6

Зарим гэлтгүй eрөнхийд нь хулгайчуудын толгойг илээд өнгөрчээ.9 жилийн ял нь 2 жил суугаад гарна.Зохион байгуулалттай Улсад маш их хэмжээний хохирол учруулсан , Доод тал нь 5 н зуун тэрбум төгрөг ,Шүүх болио боль

Avatar

Зочин 2023-07-03 59.153.113.112

Ганзориг гэгч Энхбаярын суганд наалдаж МАН-д ирсэн. Тэр жинхэнэ хулгайч,луйварчин .Ямар ацных нь уяач,,,

Avatar

Нэргүй 2023-07-03 43.242.243.93

ХА ХА ИЙМ Л ШҮҮХ ДЭ. ГАНЗОРИГ НЬ З5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛААД САЛДАГ ГЭНЭ ЭЭ. ДАБЛЬ СТАНДАРТ. МАН СӨНӨТҮГЭЙ. ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙГ УИХ-С ХӨӨСҮГЭЙ.

Avatar

Нэргүй 2023-07-03 124.158.65.131

Шүүгчид луйварчдыг хамгаалж шийдвэр гаргаж байсныг эргэж сэргээж байгаа нь маш зөв. Ингэж шударга ёсыг сэргээхгүй бол дараачийн шүүгчид луйварчид улам гаарч луйвар хийнэ шүү. Шудага ёсыг тогтоож буй ЕС Оюунэрдэнэ Нямбаатар …. ….
зарчимч хуульчдад баярлалаааааа. Нээлттэй нийгэм, тунгалаг шүүх засаглал ил тод Монгол улс мандтугай.

Avatar

Нэргүй 2023-07-03 122.201.31.99

Цагтаа МАН-ын бас нэг саалийн үнээ л бсан даа.

Avatar

zochin 2023-07-03 103.212.118.254

Ganzorigiin Gobi tsogtsolbor yamar hurunguur bii bolson be ,

Avatar

Зочин 2023-07-03 66.181.161.26

Ганзориг яахаараа зүгээр өнгөрдийн? Тэр гарын үсэг нь Ганзоригийнх шүү дээ.

Avatar

жанжин 2023-07-03 92.223.85.142

энэ арай хэтэрнээ эрдэнжт үйлдвэр иргэний журмаар 30$ сая аа нэхэмжил гэсэн байгаан. одоо жастын барьцаанд байгаа бензин колонкийг яг аваад ашиглаад байгаа вэ??

Avatar

Нэргүй 2023-07-03 192.82.67.106

Ганзориг хулгайн мөнгөө Архангайчуудад тарааж хүү Тэмүүлэнгээ гишүүн болгосон шүү

Avatar

рооо 2023-07-03 49.105.72.109

Ганзоригийн хүү Тэмүүлэнгулстөрөөё зайлуулах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж