Галуудын сорилго барилдааны түрүү бөхчүүд тодров

Галуудын сорилго барилдааны түрүү бөхчүүд тодров

Галуудын сорилго барилдааны түрүү бөхчүүд тодров

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн улсын баяр наадам болоход долоо хоног үлджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхийн галууд сорилго барилдаанаа зохион байгуулсан бөгөөд бөхийн галууд хаана байршсан, тус галын сорилгод хэн гэдэг бөхчүүд түрүүлсэн талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Увс нуур бөхийн дэвжээ Харзтай "Шүтээн" амралтад байрлаж байгаа бөгөөд сорилго барилдаан өнгөрсөн Бямба гаригт болсон. Тус барилдаанд хүчит 128 бөх барилдсанаас Улсын гарди Ө.Бат-Орших түрүүлж, аймгийн арслан Д.Тогтохжаргал үзүүр булааж улсын харцага Т.Баасанхүү, Сэлэнгэ аймгийн заан Г.Ганбаяр нар их шөвөгт шалгарсан байна.

Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн бөхийн дэвжээ Бугын сангийн аж ахуйд байршиж байгаа бөгөөд долдугаар сарын 1-нд сорилго барилдаан болсон. Тус галын сорилго барилдаанд Улсын харцага Ц.Бямба-Отгон түрүүлж, Аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэсэн. Их шөвөгт Аймгийн арслан Д.Батсайхан, Аймгийн харцага Б.Өлзийсайхан нар шалгарсан байна.

Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний сорилго барилдаан Бугын сангийн аж ахуйд болсон. Тус галын сорилгод улс, аймгийн цолтой болон залуу 64 бөх зодоглож, улсын начин Г.Ганжад түрүүлж, улсын начин Д.Хүдэрбулга үзүүрлэжээ. Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээний сорилго Харзтай шүтээн амралтад болж Увс аймгийн Сагил Сумын харьяат аймгийн начин Д.Ядамсүрэн түрүүлж, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Б.Бат-Орших үзүүрлэж шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Хилчин спорт хорооны бөх Улсын нэмэх начин Б.Суманчулуун, мөн Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат аймгийн харцага Г.Гантулга нар шөвгөрсөн байна. Бусад галуудын сорилго барилдааны мэдээллийг цахим хуудаснаас нь дэлгэрэнгүй бичлэгээр үзэж боломжтой. Тухайлбал,
  • Булган аймгийн Булганхангай бөхийн дэвжээний
  • Архангай аймгийн Бөхбилэгт бөхийн дэвжээ- Арга билэг амралт
  • Баян-Өлгий аймгийн Өлгийн хүчтэн бөхийн дэвжээ – Харзтай шүтээн амралт
  • Өмнөгөвь аймгийн Говийн хүчтэн бөхийн дэвжээ – Харзтай шүтээн амралт
  • Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэнүүд бөхийн дэвжээ- Сүүж уул
  • Завхан аймгийн Даян бөхийн дэвжээ- Сүүж уул
  • Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээ- Сүүж уул
  • Хэнтий аймгийн Хан Хэнтий аварга бөхийн дэвжээ- Сүүж уул
  • Cүхбаатар аймгийн бөхийн дэвжээ- Хайрын билэг амралтад байрлаж байгаа бөгөөд сорилго барилдааны дэлгэрэнгүй бичлэгүүдийг цахим хуудаснаас нь үзэх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-03 192.82.65.144

Сайханжаргал энэ жил начин хийнэ ээ. Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-07-03 213.87.151.179

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-03 202.126.90.54

ЗА ДА ТӨРИЙН НААДАМД ХЭН НЬ ЧИГ ТҮРҮҮЛСЭН ЯАХАВДЭЭ….МОНГОЛЧУУД ГЭЖ ЖИЛИЙН 4-5-Р САРУУД, 10-11 САРУУДАД Л ЯАРАН САНДРАН ХАМАГ АЖЛАА ХАЛТУУРЧИХААД БУСАД САРД НЬ БАЯР, ЦЭНГЭЛ ХӨӨЦӨЛДӨЖ СУУДАГ ДЭНДҮҮҮ ЖАРГАЦАН УЛС ШҮҮДЭЭ.
АЖИЛ, АМЬДРАЛЫН ТОДОРХОЙ ЗОРИЛГОГҮЙ, ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ БАЙЖ ЯПОН ЛУГАА ХӨГЖИНӨ ГЭЭД БДАГ ХЭЦҮҮ Ч ЮМДОО НЭЭРЭЭ …..АМАА ХАМХИАД АЖЛАА ЗӨВ ТӨЛӨВЛӨӨД АЖЛАА ХЙИМЭЭР БНАДОО

Avatar

Зочин 2023-07-03 202.126.88.83

Говь-Алтайн сорилгыг шал буруу бичсэн байна
Мэдэхгүй байвал худлаа зохиож бичиж болохгүй шүү
Жоохон ёс зүйн хариуцлагатай баймаар юм
Хантайшир дэвжээний сорилгод аймагийн арслан Сайханжаргал түрүүлсэн шүү

Avatar

зочин 2023-07-03 66.181.166.196

Угаасаа нэг их чухал эд биш ш дээ, ёс зүй яриад сүржигнээд байх хэрэггүй байх аа, энэ зэргийн юм биччихэж байгаа нь их юм болох байлгүй

Avatar

Нэргүй 2023-07-03 202.55.188.101

хаха тийшд…угаасаа улсад сураггүй юм байж

Avatar

зочин 2023-07-03 202.21.100.210

Ацаа салж унатал талдаа 1000 км давхриж очоод, 2,3 хоног тасралтгүй архидадд өлбийсэн хөсрий царайтай атигар хар с** болчоод буцаж ирдэгээ наадмаар хэд хоног сайхан амарлаа гэж ш****г хэвээрээ юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж