Хотод гомдсон иргэд "кетчуп"-аар эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2023.07.03-нд нийтлэгдсэн

Хотод гомдсон иргэд "кетчуп"-аар эсэргүүцлээ илэрхийлэв

Хотод гомдсон иргэд "кетчуп"-аар эсэргүүцлээ илэрхийлэв

Баянгол дүүргийн нэгдүгээр хороололд худалдаа эрхлэгч 130 гаруй хүн өнөөдөр /2023.07.03/ Хотын захиргааны байр руу кетчуп цацаж эсэргүүцлээ илэрхийлэв. Тодруулбал, худалдаа эрхлэгчдийн ажлын байрыг хотоос булааж тухайн газарт нь 11 давхар барилга барих болсноос маргаан үүсчээ. Тиймээс иргэд эсэргүүцлээ илэрхийлж хотын захиргааны байр руу кетчуп цацсан гэсэн юм.

Иргэд өглөөнөөс эхэлж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд хотын дарга Д.Сумъяабазар гарч ирж "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Иргэдийн санал бодлыг хүлээж авч, тухайн газарт маргааш өөрйин биеэр очиж танилцана. Иргэдэд хүндрэл, төвөг удахгүй асуудлыг шийднэ" гэж амлав.

Энэ хариуг сонссон иргэд эсэргүүцлийн жагсаалаа зогсоож, хотын даргыг амлалтаа биелүүлэхийг хүссэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж