Ченжүүд малчдаас үхрийн махыг 10 мянгаар авч байна

Ченжүүд малчдаас үхрийн махыг 10 мянгаар авч байна

Ченжүүд малчдаас үхрийн махыг 10 мянгаар авч байна

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2023 оны долдугаар сарын 1-ний  байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн саруудад тогтворжиж байсан ч малын шүлхий өвчний тархалттай холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Хэдийгээр нөөцийн махны борлуулалт дуусаагүй ч зах, худалдааны төвүүдэд нойтон махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 16000-23000 төгрөг, хонь болон ямааны мах 11000-15000 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна. Угтаа орон нутгийн малчид махаа килограммыг нь 4000-7000 төгрөгөөр бодож ченжүүдэд зарж байгаа аж.

Уг нь ченжүүд малчдаас үхрийн махыг 10-14 мянга, ямааны махыг 8000-9000 төгрөгөөр авдаг байна. Гэвч зах зээл дээр худалдаалахдаа тээврийн зардлын үнэ, ашиг зэргийг харгалзаж нэмдэг болохыг хэлсэн юм.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 100-110 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 6500 төгрөг, хонины ноос кг нь 500-800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 10 мянган төгрөг, бухын шир 12 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 10000 төгрөгийн үнэ ханштай байна.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 15000-17000 төгрөг, цул нь 16000-22000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 10000-11000 төгрөг, цул нь 11000-12500 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 14000-16000 төгрөг, цул мах нь 11000-14000 төгрөг,
  • Адууны  мах 10000-11000 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-03 213.87.151.179

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-03 66.181.188.179

Юу гэж ингэж худлаа ярьдаг байна аа. Махыг малчидаас 10к-аар авч байна гэнэ ээ. Энэ ченжүүд гэж ард иргэдийг шулж гүйцлээ. Хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч мах махан бүтээгдхүүний үнийг тогтооход төрийн зохицуулалт хэрэгтэй байна шүү. Улаанбаатар хотод мах авахаа больчихооч иргэд ээ. Малчидтай гэрээ хийгээд тахаа авчихаж байгаач. Болдог юм шүү.

Avatar

Ченж байнга байна 2023-07-03 103.50.206.95

Ченж гэдэг чинь бүх бараан дээр байдаг, байхгүй бол болохгүй зүйл. Бид алим жимс ногоо бүх л зүйлийг дамжлагаар л авдагтай яг ижил. Энэнд бухимдах зүйл байхгүй.

Avatar

УБ иргэд 2023-07-03 66.181.160.24

новшийн чёнжүүдийг хурдан дуусгах хэрэгтэй

Avatar

ИРГЭН 2023-07-03 202.9.46.228

төр засаг энэ ченж нэртэй луйварчдаасаа салаагүй цагт махны үнэ тэнгэрт хадсаар л байх болно. ядуу, хүчгүй, доожоогүй төр гэж ийм л байх юм даа.

Avatar

Нэргүй 2023-07-03 202.126.88.136

Махны үнэ өндөр байжээж малчид оршин тогтож бгаа шүү.Бүх барааны үнэ өсөөд мах мөн л адил өсөж бх ёстой шүү.

Avatar

Нэргүй 2023-07-03 202.55.188.104

с***р саад амарсайхан гэх хулгайч мах шударга өрсөлдөөн хэрэглэгч хариуцах болсноос хойш үнэ тэнгэрт гарч буухаа больсон. оюунэрдэнэ энэ саадаасаа салаачээ.

Avatar

зочин 2023-07-03 103.26.195.35

Махны ченжүүдийн луйварын үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-07-03 64.119.16.132

ченжээс махаа авч идээч, ченжээс лангуу орохоороо 25000 болдогийг олж тогтоо, малчнаас 10000-аар авсан махыг лангуучид 12000-оор авч байгаа. малчнаас мань мах авъяа гэвэл 30000 гэж дуугардаг шүү

Avatar

Нэргүй 2023-07-03 66.181.181.58

малчид ч ченжүүд ч жижиглэнгийн авгайчууд ч нийлээд л шулж байнаа хар шуналууд чинь

Avatar

Нэргүй 2023-07-03 203.98.76.249

ченжүүдээсээ татвар ав. үнээ хэд нугалсан үнээр нь татвар ав. бага үнэ эсгэвэл бага татвар ав. тэгж байж даварсан ченжүүдээ дарна

Avatar

Зочин 2023-07-03 202.21.100.210

Ченж гэдэг албан тушаал угаасаа байх ёстой зүйл шүү дээ. Тухайн малчин махаа бидэнд муутгахгүй шинээр нь авчирч өгч чадах юм уу. Тээврийн зардал, хадгалалт, лангууны түрээсийн үнийг хэн төлөх юм бол.

Avatar

Урагшгүй худлаа мэдээлэл тараадаг сайт юм 2023-07-03 150.129.140.158

Ченж нэртэй хэдэн хүмүүс буюу бүлэг гэмт хэргийн бүлэглэл – мафи бий. тэдгээрийг даваад гарах хүч чадал бидэнд хүрэхгүй. аалзных нь торонд Төрийн хамаарал орчихсон л байгаа. Энэ бүтэхгүйээ. Ганц арга бий. тэр нь махаа л бага хэрэглэ.

Avatar

Нэргүй 2023-07-03 146.70.106.138

Ченжүүдээс татварыг хуулийн дагуу авах ёстой. Татварын алба ажлаа хийгээч ээ

Avatar

Бадарч тахар 2023-07-03 66.181.191.71

Махны чёнж нэртэй хүмүүсээс монголын төр ямар ч татвар авахгүй толгойг нь илсээр 30 жил болж байна ! эд нар бол бөөнөөр нь буудаж алсан ч багадах ялтай хүмүүс юм ! Төр чаддаггүй юмаа гэхэд эрлэг хаан нь угтаж аваад гал дээр шарах байх !

Avatar

Нэргүй 2023-07-03 202.44.208.172

ШӨХТГ г.м. төрийн байгууллага үнийг захиргааны аргаар барих гэж оролдоод явцгүй ээ!! Харин ченж хэмээх шат дамжлагыг багасгаж, малчид махаа шууд хэрэглэгчид хүргэх арга замыг төрөөс шийдвэрлэж өгөх ёстой!!!

Avatar

Иргэн 2023-07-03 64.119.21.48

Танай сайт яагаад ченжүүдийг өмөөрч худлаа юм бичээд байгаа юм бэ??? Үхрийн махыг малчдаас 4,5-6 мянган төгрөгөөр л авдаг шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж