Хөвсгөл нуурын гүнд 55 жил болсон тракторыг гаргажээ

Хөвсгөл нуурын гүнд 55 жил болсон тракторыг гаргажээ

Хөвсгөл нуурын гүнд 55 жил болсон тракторыг гаргажээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Хөвсгөл нуурын эх Ханх сумын нутгаас үе шаттай зохион байгуулж эхэллээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгт Зэвсэгт Хүчний Жанжин Штабын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын байгууллагын аврагчид, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа юм.
Тус ажлын хэсэг өнөөдөр Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргалаа.
Татан гаргасан трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материал гаргаж, нуурын бохирдолыг буурууллаа.
Онцгой байдлын ерөнхий газар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-07-02 202.21.100.210

Монголдоо л Титаник юм байна.

Avatar

Зочин 2023-07-02 202.126.90.138

Янзлаад музейнхээ хажууд тавьчихгүй юү

Avatar

Нэргүй 2023-07-02 213.87.139.127

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Түүх ч 2023-07-02 103.212.118.117

Хүмүүс техникийн ямар ч ойлголт ухагдхуун байхгүй байх юм. 1000 жил болсон ч битүүмж таг сайтай бол тос масло нь савандаа байж л байна. Энэ тракторын түлшний сав 450 л багтаамжтай ер бол тракторууд түлшний багтаамжууд гүйцэтгэх ажлаас хамаарч 2 тон хүртэл багтаамжийн түлшний савтай байгаа. Тус трактор далайд живсэн нь тухайн үед оросоос орж ирсэн байх тэгээд уулын зам харгүй хийхээр явж байгаад өвлийн цагт мөсөн дээгүүр тракторчин ойлголт муутай явж үзээд цөмрөөд живсэн байх даа.

Avatar

гүндалай. 2023-07-02 202.21.107.43

Ийм олон жилийн турш бензин тос нь савандаа байсаар л байсан гэж үү?

Avatar

Нэргүй 2023-07-02 192.82.87.204

C 100 bish biluu

Avatar

Нэргүй 2023-07-02 202.21.107.9

Энэ трактор яаж явж байгаад далайд живсэн байх уу??

Avatar

Нэргүй 2023-07-02 209.52.88.93

Nisez ireed Hovsgold unasan gesen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж