Орос цэргүүд Запорожьегоос аажмаар ухарч байна

Хуучирсан мэдээ: 2023.07.02-нд нийтлэгдсэн

Орос цэргүүд Запорожьегоос аажмаар ухарч байна

Орос цэргүүд Запорожьегоос аажмаар ухарч байна

Украины өмнөд хэсэгт орших Запорожье атомын цахилгаан станцын нөхцөл байдал аюултай хэвээр байгааг Зеленский анхаарууллаа. Байгууламжид дэлбэрэлт болоход техникийн хувьд бэлэн байгааг тэр тагнуулын мэдээллээс эш татан хэлэв. Дайн эхэлснээс хойш цөмийн мэргэжилтнүүд Запорожье орчмын нөхцөл байдалд санаа зовж байна.

Гэтэл Баасан гаригт Украины цэргийн тагнуулын алба мэдэгдэхдээ Оросын цэргүүд байгууламжид мина байршуулсан гэв. Мөн Запорожье дахь орос цэргүүд станцын нутаг дэвсгэрээс аажмаар гарч байна гэх мэдээлэл тарлаа. Запорожье дахь оросуудын үйл ажиллагааг хариуцаж байсан "Росатом"-ын гурван ажилтан хамгийн түрүүнд явжээ. Байгууламжийг Оросын цэргийн тусгай ангиуд хамгаалж, ажиллагааг нь "Росатом" хариуцаж байсан. 

Ямартай ч НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид "Үйлдвэрт мина болон бусад тэсрэх бодис байрлуулсан шинж тэмдэг илрээгүй" гэдгийг Баасан гаригт мэдэгдсэн юм. 

Дашрамд дурдахад, ОХУ-ын арми 12 хоног завсарласны эцэст өнгөрсөн шөнө Киев рүү нисгэгчгүй онгоцоор довтолжээ. Украины агаарын довтолгооноос хамгаалах систем бүх байг устгаж чадсан гэж албаны хүн мэдэгдлээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж