Бусанд К-поп ахлах сургууль нээгдэнэ

Бусанд К-поп ахлах сургууль нээгдэнэ

Бусанд К-поп ахлах сургууль нээгдэнэ

Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусан 2028 он гэхэд К-поп ахлах сургуультай болно. Энэ сургуульд хүүхдүүд К-поп урлаг болон түүнтэй холбоотой бусад үзүүлбэрүүдийг сурах юм. Тухайлбал, дуулалт, бүжиг, ая зохиох, үг бичих зэрэг хичээлийг туршлагатай багш нар заана гэж Бусан хотын боловсролын мэргэжилтнүүд Баасан гаригт мэдэгдэв.

Боловсролын газрын ахлах ажилтан Ха Ён-сугийн хэлснээр энэ сургуульд гадаад оюутнууд ч элсэх боломжтой. Албаны хүмүүс одоогоор сургуулийг барьж болох хэд хэдэн байршлыг судалж байгаа аж. Гансо-гу дүүрэгт барьж магадгүй юм байна.

Барилгын ажил 2027 оны нэгдүгээр сард эхлээд 2028 оны гуравдугаар сард сургууль үүдээ нээхээр төлөвлөжээ. Одоогоор зөвхөн төлөвлөлтийн үе шатандаа байгааг албаны хүн хэллээ. Сургалтын хөтөлбөр, сургуулийн хэмжээ зэрэг зүйл хараахан тодорхой болоогүй байна.

Хэрвээ төсөл амжилттай хэрэгжвэл энэ нь Бусан дахь анхны К-поп урлагийн сургууль болно. Өмнө нь 2020 онд Чүнчон мужид тус улсын анхны К-поп ахлах сургууль нээгдсэн. Мөн Сөүл хот дахь Тайзны урлагийн сургуульд К-поп хамтлагийн гишүүд суралцаж байсан, одоо ч суралцаж байна.

Эх сурвалж: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-02 59.153.114.33

Бусан биш Пусан гэж бичдэг шүү

Avatar

Нэргүй 2023-07-02 213.87.139.127

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж