Оросын байлдааны онгоцыг Японы ойролцоо илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.02-нд нийтлэгдсэн

Оросын байлдааны онгоцыг Японы ойролцоо илрүүлжээ

Оросын байлдааны онгоцыг Японы ойролцоо илрүүлжээ

ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр хөлөг онгоц өнгөрч буй долоо хоногт Тайвань болон Японы Окинава арлын ойролцоо үзэгдсэн байна. Тайванийн талаас эхлээд мэдэгдсэний дараа Японы Батлан хамгаалах яам мөн онгоцуудыг илрүүлснээ Баасан гаригт зарлажээ. Тайванийн Батлан хамгаалах яам Мягмар гаригт Оросын хоёр хөлөг онгоцыг зүүн эргийн ойролцоо илрүүлсэн бөгөөд ажиглалт хийх зорилгоор өөрсдийн нисэх онгоц, хөлөг онгоцуудаа илгээсэн байна.

ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Хятадын армитай хамтарсан сургуулилалтаа Японы нутаг дэвсгэрийн ойролцоо хийх болсонд санаа зовж байгаагаа Японы засгийн газар өнгөрсөн сард мэдэгдсэн.

Энэ удаад Японы хамгийн баруун зүгт орших Ёнагүни арлаас баруун өмнө зүгт 70 км зайд Стерегушчи ангиллын хоёр хөлгийг илрүүлжээ. Хөлөг онгоцууд Ёнагүни болон Тайванийн хооронд хөвж байгаад зүүн тийш хөдөлсөн байна. Улмаар хамгийн сүүлд Баасан гаригт Мияко болон Окинава арлуудын хооронд хэсэг үзэгджээ. Японы тал байдлыг хянахаар хоёр хөлөг онгоцоо илгээсэн байна. 

ОХУ-ын "Интерфакс" агентлагаас мэдээлснээр, тус улсын Номхон далайн флотын хөлөг онгоцууд Филиппиний тэнгисийн өмнөд хэсэгт үүрэг гүйцэтгэхээр нэвтэрсэн аж. 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж