Куба дахь Хятадын баазад Трамп 48 цагийн хугацаа өгөв

Куба дахь Хятадын баазад Трамп 48 цагийн хугацаа өгөв

Куба дахь Хятадын баазад Трамп 48 цагийн хугацаа өгөв

Хятад улс АНУ-ын хаяанд, 150 хүрэхгүй км зайд буюу Куба улсын нутаг дэвсгэрт тагнуулын баазаа барьж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хятадуудыг уг тагнуулын баазаа 48 цагийн дотор орхихыг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп шаардлаа. "Би тэдэнд 48 цагийн хугацаа өгөх болно. Хэрвээ тэд гарахгүй бол би АНУ-д худалдсан бүх зүйлд нь 100 хувийн татвар ногдуулна. Тэгэхээр тэд хоёр өдрийн дотор л байхгүй болно. Нэг цагийн дотор л яваад өгнө" гэж Трамп ярьжээ.

Трамп 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Хятадад чиглэсэн хатуу бодлого баримтлана гэдгээ мэдэгдсэн. Энэ удаагийн сонгуулиар ч мөн адил тактик хэрэглэж байна.

АНУ-ын хоёр гол намын улстөрчид Куба дахь баазын талаар санаа зовж буйгаа илэрхийлсээр байна. Тэдний үзэж буйгаар энэ бааз дор хаяж 2019 оноос хойш Куба улсад байгаа аж. Мөн энэхүү байгууламж нь Хятадад цахим харилцаа холбоо, тэр дундаа хиймэл дагуулын холбоог чагнах боломжийг олгодог байж болзошгүй. 

Трамп Хятадад татвар ногдуулахыг санал болгосон анхны тохиолдол нь энэ биш юм. Тэрбээр 2019 онд Хятадын зарим бараанд хатуу татвар ногдуулсан. Эдгээр татварын заримыг нь одоогийн ерөнхийлөгч Жо Байден хэвээр үлдээсэн юм. Бүгд найрамдахчууд Байденыг Хятадад хэтэрхий зөөлөн ханддаг гэж үздэг. 

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-02 172.58.187.52

Орк монголчууд бүр байтлаа америка г дорд үзэх нь үү ха хх

Avatar

Зочин 2023-07-02 202.9.46.138

Амеркууд Хятадын нутаг /Тайвань/ дээр л цэргийн бааз тай шүү дээ. Өөрсдөө болхоор дураараа дургиж байдаг. Ёстой хуцлаашдээ.

Avatar

Нэргүй 2023-07-02 213.87.139.127

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-02 202.55.188.123

Трампын зөв

Avatar

Бат-Үүл 2023-07-02 79.95.86.14

Америкууд өөрсдөө Оросын хажууд зөндөө л юм барьсан байсан. Хятадын болохоор яв зайд гэх юм. Клубууд я гэсэн төгрөг олох гэж л байгаа. Одоо бол Америк бол нэг л улс. Улс төр зэр зэвсэгт, эдийн засгаар ижил түвшинд хүрэх улс зөндөө л болсон. Өөрсдөө болохоор хүн алчихаад энхийн цагтаа шиг байдаг аа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-07-02 66.181.160.4

Ямар их алдаатай бичиж байнаа … Батүүл багшаа. .аайййнн…

Avatar

Зочин 2023-07-02 202.21.108.13

Куба ядуу учраас хуу-жаа нарт олзлогдож байна .

Avatar

Нэргүй 2023-07-02 192.82.87.204

ядуудаа биш нэг соц системтэй болоод тэр,ануусын түрэмгийллийн эсрэг холбоотон шдээ үнэндээ,байгуулагдсан цагаасаа ануусын хоригт орсон,ялангуяа эрүүл мэндийн тал дээр өндөр хөгжсөн улс,манайхаас цагтаа оюутнууд суралцдаг байсан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж