АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс саяхан Украинд айлчилж, ерөнхийлөгч Зеленский болон тагнуулын албаны бусад албан тушаалтантай уулзжээ. "Бернс захирал тогтмол айлчилдаг байсан шигээ саяхан Украинд очсон. Бусад айлчлалын нэгэн адил тэр Украины тагнуулын ажилтнууд болон ерөнхийлөгч Зеленскийтэй уулзаж, Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд тагнуулын мэдээлэл хуваалцах АНУ-ын амлалтыг дахин нотолсон.
Түүнчлэн энэ оны эцэс гэхэд Орост эзлэгдсэн газар нутгуудыг буцаан авч, Москватай гал зогсоох хэлэлцээ хийх стратегиэ танилцуулсан гэж эх сурвалж мэдээлжээ. АНУ-ын зүгээс Украинд дахин 500 сая ам.долларын зэвсэг, хангамж хандивлахаа мөн мэдэгдсэн байна.
Харин Украины батлан хамгаалахын албаныхан энэ намар гэхэд газар нутгийнхаа ихэнх хэсгийг эргүүлэн авч, их буу, пуужингийн системээ Оросын хяналтад байгаа зүүн бүс руу шилжүүлэх зорилготой байгаагаа танилцуулжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA