Хүй долоон худагт цэнгэлдэх хүрээлэн барина

Хүй долоон худагт цэнгэлдэх хүрээлэн барина

Хүй долоон худагт цэнгэлдэх хүрээлэн барина

Наадмын тасалбарыг төв цэнгэлдэхэд үзэх гадаад, дотоодын иргэдэд зориулж баярын тасалбар өчигдөр /2023.07.01/ худалдаанд гарсан. Гэвч цахим систем гацаж олон хүнийг бухимдуулж буй. Хэдийгээр тасалбарыг боллмжит зохицуулалтаар худалдаанд гаргадаг ч үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг үзэж сонирхох хүсэлтэй хүмүүсийн талаас доошгүй хувь л цэнгэлдэхийн тасалбарыг авч чаддаг байна. Тиймээс хүссэн хүн бүхэнд баяр наадмын үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэхээр хоёр байршилд цэнгэлдэх хүрээлэн байгуулахаар болжээ.

Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн яамны  төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлэхдээ “Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолборын дэргэд цэнгэлдэх байгуулах шийдвэр гарсан. Төв цэнгэлдэхээс гадна хоёр үндсэн байршилд стадион байгуулна” гэсэн юм.

Мөн тэрбээр наадамтай холбоо бусад мэдээллийг өгсөн. Тухайлбал, энэ жилийн наадамд 512 бөх зодоглоно. Бөхийн барилдааны дундуур өнгөрсөн жилийн наадмаар болсон шиг Дархан аварга цолтой бөхчүүдийн зодог тайлах ёслол болохгүй. Зодог тайлна гэж мэдээлэл өгсөн дархан аварга байхгүй.

Ам авахтай холбоотой асуудал наадамчдыг бухимдуулдаг. Ийм асуудал гаргасан бөхчүүдийнхөө өмнөөс наадамчин олноосоо уучлал хүсье.

Цаашид амлагааг цахим программ хангамжийг тусламжтай авахаар болж байна. Гарын даа маань дуржигнатал уншдаг тул наадамчин олон сонсож амждаггүй, алдаа гаргаж алгасаж унших зэрэгт мөн бухимдал үүсдэг. Тиймээс програм хангамжийн тусламжтайгаар өөрөөсөө доош цолтой хэчнээн бөх байгааг цол цолных нь эрэмбээр түргэн шуурхай үзэх боломжийг хангаж өгнө.

Бөхчүүд маань эцэг, эхийнхээ аль нэгний төрсөн аймгийг дурьдуулдаг байсан бол сүүлийн үед хэд хэдэн аймаг, ивээн тэтгэгч компанийг дурьдуулах болсныг цэгцлэх шаардлагатай. Бөхийн холбоо болон Бөхийн салбар хорооны хооронд зөрчилдөөн гарсантай холбоотойгоор Бөхийн салбар хороо хуралдсан. Шадар сайдаас өгсөн чиглэлүүдийн дагуу,  мөн аль аль талын эрх ашгийг хангасан, түмэн олноо чилээхгүй байдлаар шийдэж, бөхийн дүрэмд өөрчлөлт оруулсан.

Бөхийн үндсэн барилдааны хугацаа 60 минут. Энэ өөрчлөлтийг Засгийн газрын долдугаар сарын 5-ны хуралдааны хэлэлцүүлэн, батлуулна. Энэ дүрмийн өөрчлөлтийн талаар бөхчүүддээ хүргүүлсэн гэдгийг онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-07-02 59.153.85.132

Төв цэнгэлдэх газрыг эзэлсэн Чойжилсүрэнгээсээ мөнгөө авч бариарай… Хүүхдийн урлан бүтээх төвийн газар, Цэнгэлдэх орчмын газрыг бүгдийг нь Чойлжилсүрэн газрын албатай нийлж тонон дээрэмдсэн дүр зураг харагдаж байгаа юм

Avatar

зочин 2023-07-02 103.57.92.194

Цэнгэлдэх барина гэж баахан мөнгө хусах, Төв цэнгэлдэхийг нурааж газрыг нь авч 20 – 30 давхар байшин барьж дахин баахан мөнгө хусах УБ хотын дарга нарын төлөвлөгөө биз. Төлөвлөсөн бол хусна даа. Аймаг, сумдад цэнгэлдэх хүрээлэн гэж жилд 2 – хон өдөр хэрэглэдэг, аяндаа нурж арилдаг юм барьж мөнгө хусдаг арга хот руу ороод ирж байгаа юм байна.

Avatar

Irgen 2023-07-02 192.82.89.74

Aly ert shine bagtaamjtai Stadium barikh bsan yum daa .Mongol ulsiin nuur tsarai bolson Bayar naadmaa khiideg gants Stadium ny khachin sanaa zovmoor baiguulamj bdag .Manaikhan untaj untaj neg serekheeree yum bolgoniig baryj avakh geed tenegtekh yumaa daa ..Jaakhan bodlogotoi tolovlogoitei bas ireeduigee bodoltsoj khodolj bmaar bna shuu .

Avatar

Нэргүй 2023-07-02 213.87.139.127

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-02 202.126.90.40

ТООСГООР БАРИАД ПЛИТА НААГААД ТАЛЫГ НЬ ШААНА

Avatar

Нэргүй 2023-07-02 103.26.194.54

Иэгвэл яанаа, бурхан минь. Магадгүй л хүмүүс шүү. Дэлхийд байхгүй өндөр үнэтэй, бас ядруу арчаагүй, өнгөгүй юм барих биз

Avatar

yarmagd esvel nisehiin zamd barisan deer shuu.. 2023-07-02 202.131.225.197

Yarmagt niseh ybah zamd barisan deer ch dee.. esvel niseh buudal ybah zamd zondoo saihan talbai baihad zaaval ter zam ni tvgjiltei gazar bariad naadmaar bol vnen zovoh yum bnaa..

Avatar

Нэргүй 2023-07-02 38.42.106.107

Жилдээ гагц ашиглагдах, яаж ч сайхнаар бодоод зардал нь нөхөгдөхгүй юманд хөрөнгө оруулах энрүүл ухаантай хүний шийдэл мөн үү? Цавчаа хийх гээд л чичрээд байна уу?

Avatar

Зочин 2023-07-02 89.226.177.0

Цэнгэлдэх барих зөв шүү
Тэнд цогцоор нь наадамаа хийх хэрэгтэй
Энэ хонхорт бөөгнөрч боллоо доо

Avatar

Зочин 2023-07-02 192.82.71.180

Наадам дөхөхөөр санаад, наадмын маргааш мартдаг сэдэв дээ, хэдэн ч жил ярьж байгаа юм бэ

Avatar

Мөнх 2023-07-02 139.5.218.139

Зурагтаар бүх юмыг үзүүлж байхад заавал хаа хол стадион барьж үхмэл хөрөнгө болгох хэрэг юу бна аа.

Avatar

зочин 2023-07-02 103.229.121.31

наадам дөххөөр энийг ярьдаг яг 5р цах станц шиг яг утаа шиг яг хөрсний бохирдол түгжрэл шиг хийж чадахгүй боль эргэн дурсагчид

Avatar

Нэргүй 2023-07-02 64.119.21.218

s******d uren taran hiij s*****a l bodoh yumdaa

Avatar

Нэргүй 2023-07-02 202.126.88.94

наадам цогцолбороо утгаар нь бүтээн байгуулж баяр наадамаа хотоосоо гарч гарч наадамдаж байх нь л дээр дээ хө.

Avatar

Нэргүй 2023-07-02 202.126.88.94

бөхийг одоо байгаа хаягаар нь дуудах хэрэгтэй юмаа.
Сүхбаатар дүүрэг хэвлэх үйлдвэрийн бөх у/н элбэг гээд л тас шүү дээ.
тэр содном гуай шиг аавын ээжийн дүүгийн хүүгийн өмнөговь рүү өргүүлээд буцаад налайх руу ирсэн одоо миат компаний харъяат нтр гэсэн балай утгагүй хэллэг юм чинь хоцрогдсон.

Avatar

Хулгайч луйварчин малнуудаа 2023-07-02 111.65.46.177

Хулгайч луйварчидаа ЦС,Ган,Зэс хайлуулах үйлдвэр бариачэээ.Юун стадион бээ.Статион Тог гаргах уу,Зэс,ган хайлуулах уу.экспорт гарнах уу малнуудаа.

Avatar

chek 2023-07-02 103.212.116.180

яг үнэн найр наадам баярлаж цэнгэхдээ ямар их шуурхай байна улс орноо хөгжүүж үйлдвэржүүлэх болохоор таг энэ МАН

Avatar

Нэргүй 2023-07-02 202.126.88.196

Систем гацаагүй байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-07-02 66.181.161.102

бөхийг төрсөн нутгаар нь дуудаж байя. дур нь хүрэхээр аавын нутаг, эсвэл гэнэт ээжийн нутгаар дуудуулмаар санагддагийн болиул. яг л төрсөн нутгаар нь дууд, японы сумо шиг хатуу бай!

Avatar

Нэргүй 2023-07-02 59.153.113.143

zuvhun naadamd zoriulj stadion barih gej baigaa bol mungutei l bainadaa. busad uur arga hemjee zohion baiguulbal tend hench ochihgui

Avatar

Нэргүй 2023-07-02 192.82.69.233

odoo bga gazriig n choijsuren s******n bizde thl fazrig n shiljuulj bgmda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж