Хүй долоон худагт цэнгэлдэх хүрээлэн барина

Хуучирсан мэдээ: 2023.07.02-нд нийтлэгдсэн

Хүй долоон худагт цэнгэлдэх хүрээлэн барина

Хүй долоон худагт цэнгэлдэх хүрээлэн барина

Наадмын тасалбарыг төв цэнгэлдэхэд үзэх гадаад, дотоодын иргэдэд зориулж баярын тасалбар өчигдөр /2023.07.01/ худалдаанд гарсан. Гэвч цахим систем гацаж олон хүнийг бухимдуулж буй. Хэдийгээр тасалбарыг боллмжит зохицуулалтаар худалдаанд гаргадаг ч үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг үзэж сонирхох хүсэлтэй хүмүүсийн талаас доошгүй хувь л цэнгэлдэхийн тасалбарыг авч чаддаг байна. Тиймээс хүссэн хүн бүхэнд баяр наадмын үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэхээр хоёр байршилд цэнгэлдэх хүрээлэн байгуулахаар болжээ.

Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн яамны  төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлэхдээ “Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолборын дэргэд цэнгэлдэх байгуулах шийдвэр гарсан. Төв цэнгэлдэхээс гадна хоёр үндсэн байршилд стадион байгуулна” гэсэн юм.

Мөн тэрбээр наадамтай холбоо бусад мэдээллийг өгсөн. Тухайлбал, энэ жилийн наадамд 512 бөх зодоглоно. Бөхийн барилдааны дундуур өнгөрсөн жилийн наадмаар болсон шиг Дархан аварга цолтой бөхчүүдийн зодог тайлах ёслол болохгүй. Зодог тайлна гэж мэдээлэл өгсөн дархан аварга байхгүй.

Ам авахтай холбоотой асуудал наадамчдыг бухимдуулдаг. Ийм асуудал гаргасан бөхчүүдийнхөө өмнөөс наадамчин олноосоо уучлал хүсье.

Цаашид амлагааг цахим программ хангамжийг тусламжтай авахаар болж байна. Гарын даа маань дуржигнатал уншдаг тул наадамчин олон сонсож амждаггүй, алдаа гаргаж алгасаж унших зэрэгт мөн бухимдал үүсдэг. Тиймээс програм хангамжийн тусламжтайгаар өөрөөсөө доош цолтой хэчнээн бөх байгааг цол цолных нь эрэмбээр түргэн шуурхай үзэх боломжийг хангаж өгнө.

Бөхчүүд маань эцэг, эхийнхээ аль нэгний төрсөн аймгийг дурьдуулдаг байсан бол сүүлийн үед хэд хэдэн аймаг, ивээн тэтгэгч компанийг дурьдуулах болсныг цэгцлэх шаардлагатай. Бөхийн холбоо болон Бөхийн салбар хорооны хооронд зөрчилдөөн гарсантай холбоотойгоор Бөхийн салбар хороо хуралдсан. Шадар сайдаас өгсөн чиглэлүүдийн дагуу,  мөн аль аль талын эрх ашгийг хангасан, түмэн олноо чилээхгүй байдлаар шийдэж, бөхийн дүрэмд өөрчлөлт оруулсан.

Бөхийн үндсэн барилдааны хугацаа 60 минут. Энэ өөрчлөлтийг Засгийн газрын долдугаар сарын 5-ны хуралдааны хэлэлцүүлэн, батлуулна. Энэ дүрмийн өөрчлөлтийн талаар бөхчүүддээ хүргүүлсэн гэдгийг онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж