Хятадын валютын нөөцийн тал хувь нь далд байгаа нь дэлхийн эдийн засагт эрсдэл нэмж болзошгүйг АНУ-ын Сангийн яамны ажилтан асан Брэд Сецер хэлжээ. "Хятад улс эдийн засаг, валютаа хэрхэн удирдаж байгаа нь дэлхий дахинд нэн чухал. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам мөнгөн тэмдэгт, валютын нөөцөө удирдах арга нь ил тод бус болж, дэлхийн эдийн засагт шинэ төрлийн эрсдэлүүдийг бий болгож байна" гэв.
Хятадын Гадаад валютын улсын алба өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3.12 их наяд ам.долларын гадаад хөрөнгийн тайлан мэдээлжээ. Харин Брэд Сецерийн тооцоолсноор гадаад валютын нөөц бодитоор зургаан их наяд ам.долларт хүрсэн байна.
Юанийн ханш хэт чангарахаас сэргийлж 2002-2012 онд Хятадын Төв банк ам.долларын хөрөнгө худалдаж авах болсон. Ингэснээр Хятадын гадаад валютын нөөц тогтвортой өсчээ. Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад валютын нөөц өсөхөө больсон атал худалдааны ашиг өссөөр байна. Ялангуяа яг одоогоор урьд өмнө байгаагүй өндөр ашигтай байгаа аж.
Хятадад сүүдрийн банкууд байдаг. Энэ нь банк шиг ажиллаж, эрсдэлд ордог боловч банкны зохицуулалтад хамрагддаггүй. "Сүүдрийн банкны нэгэн адил сүүдрийн нөөц гэж Хятадад байх шиг байна" гэж Сецер хэллээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ