Хүчтэй борооны улмаас өчигдөр /2023.07.01/ Төв аймгийн Лүн суманд үер бууж, замын хөдөлгөөнд саад учруулсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Өчигдөр орсон борооны улмаас Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр Булган аймгийн Рашаант сумын хоорондох замд бага хэмжээний үер бууж замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус урссан.
Үерийн ус урссан ч зам эвдэрсэн зүйлгүй учир хөдөлгөөн хязгаарлаагүй.
Одоо зорчих хэсэг дээр байгаа шавар болон бохирдсон зүйлийг цэвэрлүүлэх ажил явагдаж байна гэдгийг Төв аймгийн Лүн сумаас мэдээлсэн" гэлээ.
Анхааруулахад, Лүн сумын орчимд буюу Лүн, Цээл сумын нутгаар ирэх Даваагаас Мягмар гаригт шилжих шөнө дахин усархаг бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюул, ослоос сэрэмжилж, орон нутгийн замд, аялалд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг сайтар үзэхийг зөвлөж байна.
Холбоотой мэдээ