"Вагнер"-ын 8000 цэрэг Беларусьт байршина

Хуучирсан мэдээ: 2023.07.02-нд нийтлэгдсэн

"Вагнер"-ын 8000 цэрэг Беларусьт байршина

"Вагнер"-ын 8000 цэрэг Беларусьт байршина

Беларусь улс өөрийн нутаг дэвсгэртээ "Вагнер" бүлгийн 8000 цэргийг байрлуулж магадгүй байна. "Үүнээс үүдэн гарах нэмэлт аюулыг бид мэдэж байгаа бөгөөд зохих хариу арга хэмжээ авахад бэлэн байна" гэж Украины Улсын хил хамгаалах албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Демченко хэллээ.

Украин, Беларусийн хилийн нөхцөл байдал бүхэлдээ Киевийн хяналтад байгаа аж. Одоогоор Беларусийн нутаг дэвсгэрт Оросын довтолгооны ангиуд байхгүй. Довтолгооны анги байхгүй ч байнгын армийн 2000 орчим орос цэрэг Беларусьт байна. Гэсэн хэдий ч Орос улс Беларусийг цэргийн бэлтгэл сургуулилалтын талбай болгон ашиглаж, Украинд агаараас цохилт өгсөөр байна. 

"Вагнер"-ын цэргүүд Беларусьт байршиж магадгүй гэх мэдээлэлтэй холбоотойгоор Украины арми нутгийн хойд хэсгээр хүчээ зузаатгажээ. "Вагнер"-ынхны байрлах хуаранг Украины хилээс харьцангуй хол зайд байгуулж байгаа ч болзошгүй хорлон сүйтгэх ажиллагаа, өдөөн хатгалгаас сэргийлэх хэрэгтэйг Демченко онцлов. 

"CNN" агентлагаас мэдээлснээр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко "Вагнер"-ын цэргүүдийг эх орондоо урьжээ. Тэрбээр Беларусийн тусгаар тогтнолын өдөрт зориулж Баасан гаригт үг хэлэхдээ "Харамсалтай нь Вагнерын цэргүүд энд алга. Тэд ирж байлдааны туршлагаа хуваалцвал бид хүлээж авах болно. Би тэднээс айдаггүй, учир нь би тэднийг удаан хугацаанд мэднэ. Тэд бол соёл иргэншлийг бий болгохын тулд дэлхий даяар тэмцсэн хүмүүс. Барууныхан тэднийг үзэн яддаг" гэсэн байна. 

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж