Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал ажлын 47 хоногт үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт 42 хүнийг цагаатгаж, 38 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон.
Процессын дагуу гэм буруутай этгээдүүдэд ял оногдуулах шүүх хурлыг дахин товлодог. Энэ дагуу ирэх долоо хоногийн Даваа гариг буюу долдугаар сарын 3-нд Хөгжлийн банкийг хохироосон этгээдүүдэд ял оногдуулах шүүх хурал үргэлжлэх болж байна.
Сануулахад, Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, Ч.Отгочулу у, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, О.Батбаатар, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг , Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож шүүхээс цагаатгасан юм.
Харин Л.Аззаяа , Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Б.Даажамба, Б.Чойжилжалбуу, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Ш.Бүтэд, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Л.Ням-Очир, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ , П.Мягмардорж, Ё.Баатарбилэг нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Гэм буруутайд тооцогдсон дөрвөн хуулийн этгээдэд “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК юм.