Төв аймгийн Лүн суманд үер буув

Төв аймгийн Лүн суманд үер буув

Төв аймгийн Лүн суманд үер буув

Төв аймгийн Лүн суманд өнөөдөр /2023.07.01/ 16 цаг өнгөрч байхад хүчтэй аадар бороо орсноос үер буусан байна. Улаанбаатар хотод энэ цаг мөчид мөн хүчтэй аадар бороо орж байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас малчид ард иргэдэд хандан цаг агаарын аюултай үзэгдэл болохоор байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж буй. Тухайлбал, өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орохыг анхаарууллаа.

Сануулахад, Төв аймгийн Лүн суманд 2019 онд их хэмжээний үер бууж, дөрвөн настай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарч байв. Мөн авто зам эвдэрч, автомашинаар явахад бэрхшээлтэй болж байсан юм. Иймээс холын замд гарах бол тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцохыг мэргэжлийн байгууллагууд санууллаа.

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээгээр: 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +11…+16 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

Долдугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын төлөв: 

Долдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,  нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18…+23 градус дулаан б

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-01 213.87.130.76

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж