П.Анужин гишүүний жиргээ ахмадуудыг бухимдуулав

Хуучирсан мэдээ: 2023.07.01-нд нийтлэгдсэн

П.Анужин гишүүний жиргээ ахмадуудыг бухимдуулав

П.Анужин гишүүний жиргээ ахмадуудыг бухимдуулав

Ахмад настнуудын тэтгэвэр өнөөдрөөс /2023.07.01/ нэмэгдэн, дансанд нь шилжсэн. Гэвч Засгийн газрын сайд нарын хэлсэнчлэн тэтгэврийнх нь зөрүү арилж, нэмэгдээгүйд ахмадууд бухимдалтай байгаа юм.

Энэ үед УИХ-ын гишүүн П.Анужин нүүр номын хуудсаараа дамжуулан “Өнөөдрөөс эхлэн ажил хөдөлмөр эрхэлж байсан тухайн он цагтаа өөр өөр үнэлэмжтэй цалин авдаг байсан ч тэтгэвэр нь ив ижилхэн тэгшитгэн тогтоогдсон “тэтгэвэрийн зөрүү” гэх шударга бус байдлыг арилгаж, зөрүүг гарган шударгаар тооцож эхэллээ. Олон жил тасралтгүй хөдөлмөрлөсөн ахмад настнуудын маань тэтгэвэр өсөн нэмэгдэж байна. Ард түмний хүсэн хүлээж, шаардсаар ирсэн хөдөлмөрлөсөн хүн баталгаатай амьдардаг Шударга тогтолцооны суурь тавигдлаа.

Энэхүү хуулинд заасны дагуу жил бүр тэтгэвэр инфляцтай уялдан нэмэгдэж, итгэлцүүр жил бүр шинэчлэгдэнэ! Энэ бол том өөрчлөлт, том алхам. Амралтын өдрөө сайхан амарцгаагаарай!” гэж  “жиргэсэн” нь даарин дээр давс үрсэн хэрэг болов.

Учир нь, ахмад настны тэтгэвэр итгэлцүүрээр 8000, 28 мянган төгрөгөөр гэхчлэн нэмэгдсэн байгаа юм. Үүн дээр 10 хувь нь нэмэгдэнэ. Зарим ахмадуудын материал олдоогүй тул зөвхөн 10 хувийн нэмэгдэл аваад итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэхгүй 116 мянган ахмад бий. Гэтэл ахмад настнуудаа тавлаж байгаа юм шиг “Өнөөдрөөс ахмад настнуудын тэтгэврийн зөрүү арилж, хөдөлмөрөө үнэн зөвөөр үнэлүүлдэг шударга тооцдог тогтолцоо” хэрэгжиж эхэллээ гэсэн бодит байдлаас  зөрүүтэй зүйлийг жиргэсэн нь асуудлаа мэдэхгүй байна уу, аль эсвэл олон нийтийг төөрөгдүүлэх зорилго агуулав уу гэдэг болгоомжлол төрүүлээд байна.

Нөгөө талдаа цалин, тэтгэвэр нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр ахмад настнуудын авч буй тэтгэвэр нь хаанаа ч хүрэлцдэггүй тарчиг амьдрал нь үргэлжлэх болж буй. Тэд дахиад л хоолоо авах уу, эмээ авах уу гэдэг сонголттой нүүр тулж эхэллээ. Нийт тэтгэвэр авагч 480 мянга орчим ахмад настан байдгаас 70 гаруй хувь нь хамгийн бага тэтгэвэр буюу 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэдний тэтгэвэр 200, 300 мянгаар нэмэгдэх боломжгүй гэдэг тайлбарыг ч мөн Монголын ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдсэн. Ингэхдээ тэрбээр "Олон жил улсад ажилласан хүмүүсийнхээ зүтгэлийг үнэлэхгүй, тэтгэвэрт гарсан бүх хүнд 700-800 мянган төгрөг олгож болохгүй. Тэтгэвэр авагчдын 4 хувь нь л 800 мянгаас дээш тэтгэвэр авдаг. Энэ хүмүүс 30, 40 жил маш өндөр цалингаар тогтвортой ажилласан. Тэд  авах ёстойгоо л авах нь шударга ёсонд тэнцэнэ” гэсэн нь дарга, сайд хийсэн хүмүүсийнхээ тэтгэврийг түлхүү нэмэхэд энэ удаагийн Засгийн газар илүүтэй анхаарал хандуулж, ажиллажээ гэх ойлголт өгсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж