Дорнод аймгийн Халхгол сумын уугуул Монгол Улсын алдарт уртын дууч Сэсэржаагийн Дамчаа агсны нэрэмжит “Хэрлэнгийн барьяа” уртын дууны улсын уралдааны нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Соёл, урлагийн газрын дарга Б.Мангалжав, Монгол Улсын уртын дууны холбооны гүйцэтгэх захирал Б.Цэрэндагва, С.Дамчаа агсны шавь МУАЖ Ч.Шархүүхэн нар оролцов. Тус уралдаанд Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Увс, Дундговь, Баянхонгор зэрэг 7 аймаг, ӨМӨЗО-ны Шилийн голын зүүн үзэмчин хошуу, Улаанбаатар чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын мэргэжлийн дуулаачид болон сонирхогчид нийт 60 гаруй уран бүтээлчид оролцож байна. Тэмцээний шүүгчээр МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУАЖ А.Нэргүй, Хил шинжлэлийн ухааны доктор А.Алимаа, Уртын дуу судлаач Дорждагва, Дорнод аймгийн СУГ-ын СУХ-ийн дарга, СТА Л.Идэрбат ажиллаж буй. Дорнод аймагт 2023 оны 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд болно. Сэцэн хан аймгийн Халхын гол, Хар дэл, Хурх Биндэр аялгууны урын санг сэргээн тодруулах, өвлүүлэн дэлгэрүүлэх, энэ цагийн уртын дуучдын ур чадварыг ахиулах, ахмад үеийн уртын дуучдын уламжлалт дуулах арга барил, хэв намба, дэг сургалтыг судлан сурталчлах замаар дуучдын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор тус уралдааныг Дорнод аймагт зохион байгуулж байгаагаар онцлог болж байна.
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, Хөгжимт Драмын театр, Дорнод аймгийн уртын дууны салбар холбоо, Хэрлэнгийн барьяа уртын дууны чуулга ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ